Ённам их сургууль
Ённам Их Сургууль (Yeungnam University, солонгосоор: 영남대학교, романжин бичвэрээр: Yeongnam Daehakgyo) нь Өмнөд Солонгосын Умард Кёнсан мужийн Кёнсан хотод байрлах хувийн судалгааны их сургууль юм. Тус сургуулийн урьдын байгууллагууд болох Тэгү Коллеж (1947) болон Чүнгү Коллеж (1950) нь анх Тэгү хотод байгуулагдсан бөгөөд 1967 онд Ерөнхийлөгч Паг Жон-хигийн санаачилгаар нэгдэн Ённам Их Сургуулийг үүсгэн байгуулжээ.
1972 онд, их сургуулийн шинэ гол кампус нь Тэгүгийн зүүн хэсэгт орших Кёнсан хотод нээгдсэн. Тус сургууль нь Хууль зүй, Анагаах ухааны коллежуудтай бөгөөд их сургуулийн эмнэлэг ч ажилладаг.
Мөн тус сургууль нь Шанхайн Жяотун Их Сургуулиас гаргадаг Дэлхийн Их Сургуулиудын Академик Жагсаалтад (Academic Ranking of World Universities) 501-д эрэмбэлэгдсэн байна.