Jump to content

Ёхан Сванберг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ёхан Сванберг
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Швед
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЁхан Фритхиоф Исидор Сванберг
Төрсөн огноо(1881-05-01)5 сарын 1, 1881
Төрсөн газарСтокхольм
Нас барсан огноо9 сарын 11, 1957(1957-09-11) (76 насалсан)
Нас барсан газарАНУ
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл медаль – гуравдугаар байрЛондон 19085 миль

Жон Сванберг (шве. Johan Frithiof Isidor Svanberg, 1881 оны 5 сарын 1 1957 оны 9 сарын 11) нь Шведийн хөнгөн атлетикч, холын зайн гүйлтийн тамирчин байв.

Тэрээр Швед улсаа төлөөлж Грекийн Афинд зохиогдсон 1906 оны зуны олимпоос (өдгөө албан ёсны бус гэж тооцогддог) 5 миль, марафон гүйлтийн төрлүүдэд мөнгөн медаль хүртжээ.

2 жилийн дараа Их Британийн Лондон хотноо зохиогдсон 1908 оны зуны олимпод 5 милийн зайд хүрэл медаль хүртэж, марафон гүйлтийн төрөлд 8-р байр эзэлсэн.

Сванберг хожим АНУ руу цагаачилж, тэндээ мэргэжлийн гүйгч болсон бөгөөд 1957 онд нас нөгчжээ.

Өмнөх
Швед Эдвард Дал
Эрэгтэйчүүдийн 3,000 м-ийн дэлхийн дээд амжилтын эзэн
1908 оны 8 сарын 21 1911 оны 6 сарын 11
Дараах
Франц Жан Буйн