Jump to content

Ёшида Саори

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ёшида Саори
Олимпын хошой аварга болж буй Ёшида Саори
Олимпын хошой аварга болж буй Ёшида Саори
тамирчны тухай
Улс, орон Япон
Тамирчинэмэгтэй чөлөөт бөх
2013-09-22-ны байдлаар мэдээлэв.

Япон улсын 55 кг жингийн эмэгтэй чөлөөт бөх Ёшида Саори (吉田沙保里 Yoshida Saori, 1982 оны 10 сарын 5-нд Япон улсын Миэ аймгийн Цү хотод төрсөн) түүхэнд дахин давтахааргүй амжилтын эзэн болсон юм. 2002 онд 20 настайдаа анх дэлхийн аварга болсноос хойш завсаргүйгээр олимпын наадмын гурав (2004-2012), ДАШТ-ий арван гурван (2002-2015) алтан медалийг энгэртээ гялалзуулжээ. Мөн Азийн наадмын барилдаанд дөрвөнтөө түрүүлсэн.

Дэлхийн дэвжээнээ

[засварлах | кодоор засварлах]
Олимпын наадамЖинАмжилтШигшээгийн өрсөлдөгч
Афин 200455 кг АлтТоня Вербик
Бээжин 200855 кг АлтШюй Ли
Лондон 201255 кг АлтТоня Вербик
Рио-де-Жанейро 201655 кг МөнгөХелен Мароулис