Jump to content

АНУ-ын Гадаад бодлого

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Америкийн Нэгдсэн Улсын Гадаад бодлого - АНУ-ын бусад улс орнуудтай харилцах харилцаандаа ашигладаг өөрийн эрх ашгаа хамгаалдаг гадаад бодлогын зорилго, хэрэгжүүлэх аргуудын нэгдсэн цогцыг хэлнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Гадаад бодлогоо тодорхойлж, Төрийн нарийн бичгийн даргын тэргүүлдэг АНУ-ын Төрийн департамент хэрэгжүүлдэг байна.

Албан ёсоор гадаад бодлогын номлол нь Америкийн иргэд болон олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг тусын тулд илүү аюулгүй, ардчилсан, цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг хангахад чиглэгддэг гэж заасан байдаг. АНУ нь дэлхийн хамгийн өргөн хүрээтэй дипломат сүлжээтэй, олон улсын харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм. АНУ нь Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Хойд Атлантын Гэрээний Байгууллагын үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон юм.

Дэлхийн нэгдүгээр дайны үед АНУ дэлхийн улс төрийн тавцанд тэргүүлэгч хүч болох хүчин чармайлт гаргаж байсан. 1914-1917 онуудад АНУ төвийг сахих бодлого баримталсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн.

1920-иод онд АНУ Латин Америкт улс төрийн тэлэлтийн төлөө тэмцэж, газар эзэмшиж, компаниудаараа дамжуулан зээл олгож байв. Тус бүс нутгийн зарим оронд АНУ санхүү, гаалийн ажлыг шууд хянаж, зарим тохиолдолд цэргийн хүчээрээ байр сууриа бэхжүүлдэг байв.

Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Америкийн өөрийгөө тусгаарлах үзэл баримтлал нь АНУ-ын эрх баригчдын дунд нэлээд түгээмэл байсан.

Дэлхийн хоёрдугаар дайнд ялагч талд орж төгсөж, 1945 оны 8-р сард Японд атомын бөмбөг дэлбэлснээр АНУ-ын Европын болон дэлхийн улс төр дэх үүрэг, ач холбогдлыг эрс нэмэгдүүлсэн юм. 1947-1952 онуудад Баруун Европын орнуудад эдийн засгийн тусламж үзүүлэх хөтөлбөр болох Маршаллын төлөвлөгөөг маш амжилттай хэрэгжүүлсэн нь АНУ-д Баруун Европт, улмаар дэлхийн бусад бүс нутагт давамгайлсан эдийн засаг, улс төрийн нөлөөгөө эцэст нь бэхжүүлэсэн байна.

1940-өөд оноос хойш АНУ дэлхий даяар олон тооны зэвсэгт мөргөлдөөн, цэргийн эргэлтэд оролцож ирсэн бөгөөд үүнд 1953 онд Иранд болсон төрийн эргэлт, 1961 онд Куба дахь довтолгоо, Солонгос, Вьетнам, Югослав, Афганистан, Ирак дахь дайн зэрэг юм.

Хүйтэн дайн дууссаны дараа АНУ өөрийн удирдлага дор нэг туйлт ертөнцийг бий болгохыг эрмэлзэн хэрэгжүүлж ирсэн байна.

Дипломат харилцаа

[засварлах | кодоор засварлах]

АНУ нь доорх орнуудаас бусад бүх орнуудтай дипломат харилцаатай юм.