АНУ-ын Газрын тосны стратегийн нөөц
АНУ-ын Газрын тосны стратегийн нөөц (англи. Strategic Petroleum Reserve) АНУ-ын Эрчим хүчний яам (United States Department of Energy, DOE)-ны хариуцдаг газрын тосны онцгой стратегийн ач холбогдолтой нөөц юм. Энэ нь дэлхийн хамгийн том олон нийтэд мэдэгдэж буй онцгой байдлын нөөц юм; Луизиана, Техас мужуудад байрлах түүний газар доорх хадгалах савнууд нь 714 сая баррель (113,500,000 м³) багтаамжтай. 1973 оны газрын тосны хямралын үеэр газрын тосны нийлүүлэлт тасалдсаны дараа Олон улсын эрчим хүчний хөтөлбөрийн тухай олон улсын хэлэлцээрийн дагуу ирээдүйн хангамжийн тасалдлыг бууруулах зорилгоор АНУ нь 1975 онд ерөнхийлөгч Жеральд Фордын шийдвэрээр Газрын тосны стратегийн нөөцийг байгуулсан байна.
2015 оноос хойш АНУ-ын Конгресс Холбооны зардлыг санхүүжүүлэхийн тулд нөөцөөс газрын тос борлуулахыг үүрэг болгосон. АНУ-ын Эрчим хүчний яам 2017 оноос хойш дор хаяж долоон удаа борлуулалт хийж, 132 сая баррель буюу нөөцөд байсан газрын тосны 18.2%-ийг борлуулсан байна.
Одоо АНУ-д хэрэгжиж буй хууль тогтоомжийн дагуу нөөц дэх газрын тосны хэмжээ 2028 он гэхэд 238 сая баррель болж буурах боломжтой байна. Энэ нь 2010 онтой харьцуулахад нөөц дэх газрын тосны хэмжээ 67%-иар буурах ажээ.