Jump to content

АНУ-ын Дэлгэцийн жүжигчдийн холбоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
АНУ-ын Дэлгэцийн жүжигчдийн холбооны байр.Лос-Анжелес хот.

АНУ-ын Дэлгэцийн жүжигчдийн холбоо (англи. Screen Actors Guild, SAG) — Анх АНУ-д ажиллаж буй 120,000 гаруй дэлгэцийн жүжигчнийг төлөөлж байсан "Үйлдвэрчний эвлэл" байсан юм. Тус холбоо нь Холливудад жүжигчдийг мөлжих явдлыг зогсоох зорилгоор 1933 онд байгуулагдсан юм. Холбооны хамтын гэрээ хэлэлцээр хийх, хэрэгжүүлэх; гишүүддээ нөхөн төлбөр, тэтгэмж, ажиллах нөхцөлийн шударга тогтолцоог бий болгох; зохиогчийн эрхийн хуулийг хэрэгжүүлэх зэрэг зорилготой байжээ.

Тус Холбоо 1995 оноос эхлэн жил бүр өөрийн шагналыг гардуулдаг болсон. Энэ шагналыг Оскарын шагнал олгох ёслолын үеэр олгож нэг ёсны амжилтын үзүүлэлт гэж ойлгодог болсон. 2012 оны 3-р сард АНУ-ын Дэлгэцийн жүжигчдийн холбоо (SAG) Америкийн телевиз, радиогийн жүжигчдийн холбоо (AFTRA)-той нэгдэж "SAG-AFTRA" болсон бөгөөд шагналаа "SAG-AFTRA" нэрээр олгох болсон байна.

Холливуд дахь гол оффисуудаасаа гадна тус Холбоо нь Атланта, Бостон, Чикаго, Даллас, Денвер, Детройт, Хонолулу, Хьюстон, Лас-Вегас, Майами, Нашвилл, Нью-Йорк хот, Шинэ Орлеан, Филадельфи, Финикс, Портланд, Солт-Лэйк Сити, Сан-Диего, Сан-Франциско, Сиэтл, Вашингтон зэрэг АНУ-ын хэд хэдэн томоохон хотод орон нутгийн салбар оффисуудтай.

Киноны номинациуд

[засварлах | кодоор засварлах]
  • Шилдэг жүжигчдийн баг
  • Шилдэг оролцон тоглочдын баг
  • Шилдэг эмэгтэй дүр
  • Шилдэг эрэгтэй дүр
  • Шилдэг туслах эмэгтэй дүр
  • Шилдэг туслах эрэгтэй дүр

Телевизийн номинациуд

[засварлах | кодоор засварлах]
  • Телевизийн кино эсвэл богино цувралын шилдэг оролцон тоглогчдын баг
  • Телевизийн кино эсвэл богино цувралын шилдэг эмэгтэй дүр
  • Телевизийн кино эсвэл богино цувралын шилдэг эрэгтэй дүр
  • Драмын цувралын шилдэг жүжигчдийн баг
  • Драмын цувралын шилдэг эмэгтэй дүр
  • Драмын цувралын шилдэг эрэгтэй дүр
  • Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй дүр
  • Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй дүр
  • Кино урлагт оруулсан хувь нэмрийн төлөөх шагнал

Холбооны ерөнхийлөгч нар

[засварлах | кодоор засварлах]
  • Ральф Морган 1933, 1938—1940.
  • Эдди Кантор 1933—1935.
  • Роберт Монтгомери 1935—1938, 1946—1947.
  • Эдвард Арнольд 1940—1942.
  • Жэймс Кэгни 1942—1944.
  • Жорж Мерфи 1944—1946.
  • Роналд Рейган 1947—1952, 1959—1960.
  • Уолтер Пижон 1952—1957.
  • Леон Эймс 1957—1958.
  • Ховард Кил 1958—1959.
  • Жорж Чендлер 1960—1963.
  • Дэна Эндрюс 1963—1965
  • Чарлтон Хестон 1965—1971.
  • Жон Гэвин 1971—1973.
  • Деннис Уивер 1973—1975.
  • Кэтлин Нолан 1975—1979 (анхны эмэгтэй ерөнхийлөгч).
  • Уильям Шаллерт 1979—1981
  • Эдвард Аснер 1981—1985
  • Патти Дьюк 1985—1988
  • Барри Гордон 1988—1995
  • Ричард Мазур 1995—1999
  • Уильям Дэниелс 1999—2001
  • Мелисса Гилберт 2001—2005
  • Алан Розенберг 2005—2009
  • Кен Ховард 2009—2012
  • Габриель Картерис 2016—...