АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал
АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал (англи. United States Declaration of Independence) — Умар Америк тив дэх Их Британийн колониуд өөрийн тусгаар тогтнолоо зарласан түүхэн баримт бичиг. Энэхүү баримт бичгийг Пеннсилвани мужийн Филадельфи хотод 1776 оны 7-р сарын 4-нд Тивийн хоёрдугаар конгресс санал нэгтэй баталсан байна.
Тусгаар тогтнолоо тунхагласан тус өдөр буюу 7-р сарын 4-ний өдрийг АНУ-д "Тусгаар тогтнолын өдөр" болгон тэмдэглэдэг болсон юм. Уг тунхаг нь мөн Их Британийн колониудыг "Америкийн Нэгдсэн Улс" гэж нэрлэсэн анхны албан ёсны баримт бичиг юм.
Тунхаглалыг баталсан тухай
[засварлах | кодоор засварлах]1774 оны 9-р сарын 5-нд Филадельфи хотод тивийн анхдугаар конгресс хуралдаж, колонийн эрх ашгийг хамгаалсан багц хууль боловсруулж, ялгаварлан гадуурхах үйлдлийг бүрэн арилгах хүртэл Их Британийн бараа бүтээгдэхүүнийг хориглохыг зарлажээ. Гэвч Английн парламент болон хаан III Жорж (англи. George William Frederick, George III, 1738— 1820) Тивийн анхдугаар конгрессын шаардлагыг няцааснаас хойш хоёр талын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах нь гарцаагүй болсон юм. Тивийн анхдугаар конгрессыг зарлан хуралдуулж, түүнээс гаргасан шийдвэрүүд нь үндсэндээ Америкийн колониудын хамтарсан, зохион байгуулалттай үйл ажиллагааны анхных болсон байв. Дараа нь тэднийг нэгтгэх үндэс суурь тавигдаж, Тивийн хоёрдугаар конгресс дээр хамтарсан цэргийн ажиллагаа зохион байгуулах нэгдсэн шийдвэр гарчээ.
Дайны үед аль хэдийн эх орон, тусгаар тогтносон улсуудын статустай болж, колони байхаас бүрэн салах хүртэл тэмцэх хүсэл эрмэлзэл төлөвшжээ. 1776 оны 5-р сарын 15-нд Жон Адамсын санал болгосноор Конгресс Англиас тусгаар улс байгуулахыг албан ёсоор зөвшөөрөв. Колониудын Үндсэн хуулиуд нь хүн амын ардчилсан эрхийг өргөжүүлсэн байна.
Англиас салах шаардлагатай гэсэн асуудал 1776 оны эхээр улам ихээр яригдаж эхэлсэн юм. 3-4-р сард хэд хэдэн муж төлөөлөгчдөдөө энэ асуудлыг шийдвэрлэх эрхийг нэгэн зэрэг олгосон байв. Эдгээр нь Өмнөд Каролина, Хойд Каролина, Жоржиа, дараа нь бүх бусад Шинэ Англи байв. 5-р сар гэхэд зөвхөн Нью-Йорк, Нью Жерси, Мэрилэнд, Пенсильванийн төлөөлөгчид ийм эрх мэдэл аваагүй байжээ. 1776 оны 5-6-р сард Канад руу хийсэн довтолгоо бүрэн бүтэлгүйтсэн; Францын тусламжгүйгээр дайнд ялах боломжгүй нь тодорхой болсон бөгөөд Францтай гэрээ байгуулахын тулд тусгаар тогтнол зайлшгүй шаардлагатай байв. Англи улс Германы хөлсний цэргүүдийг колони нутагтаа ашиглах гэж байна гэсэн цуу яриа тарж эхлэв. 5-р сарын дундуур Тивийн Конгрессын гишүүдийн дийлэнх нь Англиас салж, засгийн газраа байгуулах шаардлагатай гэж үзжээ. Ийнхүү 1765 онд автономи сэргээх хөдөлгөөн нь бүрэн тусгаар тогтнолын төлөөх тэмцэл болж хувирсан байна.
Тунхаглалыг 1776 оны 7-р сарын 2-нд сайшаасан бөгөөд 7-р сарын 4-ний орой Конгрессын ерөнхийлөгч Хэнкок, нарийн бичгийн дарга Томсон нар гарын үсэг зурснаар тунхаглалыг баталгаажуулав. Нийт 56 гарын үсгийн 28 нь хуульч, 13 нь худалдаачин, 8 нь тариаланчин, 7 нь янз бүрийн мэргэжлийн төлөөлөгчийнх байв. Нью-Йоркийн төлөөлөгчид шаардлагатай эрх мэдэлгүйн улмаас санал хураалтад оролцоогүй бөгөөд хэд хоногийн дараа 7-р сарын 15-нд саналд нэгджээ.
Тунхаглалын төсөл
[засварлах | кодоор засварлах]Тунхаглалын төслийг Томас Жефферсон, Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Ливингстон нараас бүрдсэн Тивийн конгрессын таван гишүүнээс бүрдсэн комисс бэлтгэх даалгавар авсан юм. Гэсэн хэдий ч Тунхаглалын төслийг боловсруулах эрх мэдэл Томас Жефферсонд очсон бөгөөд тэрээр 17 хоног (6-р сарын 11-ээс 28-ны хооронд) ажиллаж, төрөл бүрийн шинжлэх ухааны товхимол болон бусад хорооны гишүүдийн тусламжийг авчээ.