Jump to content

Абулхайр хан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Абулхайр хан (1413−1468) — узбекийн төрийг үндэслэгч, 1428–1468 оны Узбекийн хант улсын хан байв. Зучи ханы 5 дахь хүү Шибаны удмын Даулат-Шайх-огланы хүү байсан юм.

1420-иод оны сүүлч, 1430-аад оны эхээр Абулхайрын хант улс Баруун Сибирийн өмнөд хэсэгт байгуулагдаж эхэлсэн бөгөөд Шибанидын угсааны ихэнх хамаатан садныг түр хугацаанд захирчээ. Энэ улсын оршин тогтнох эхний үе шат маш бага судлагдсан байдаг.

15-р зуунд Алтан Ордын бүх нутаг дэвсгэр болох Цагаан Орд, Хөх Ордыг задлан бутаргасан нь Зүчийн Улусын зүүн жигүүрийн нутаг дэвсгэр дээр Узбекийн хант улс, Казахын хант улс, Ногайн орд улсууд бий болжээ.

Түүхч Питер Голденийн үзэж буйгаар, Ногайчуудын дэмжлэгтэйгээр 1451 он гэхэд Шибан угсааны Абулхайр хан Баруун Сибирийн тал нутагт ноёрхогч хүч болж, Узбекүүдийн удирдагч Абулхайр хааны улс Урал, Сырдарь голоос Балхаш нуур, Эрчис мөрөн хүртэл үргэлжилсэн.

Абулхайр ханы эрх мэдлийн үе

[засварлах | кодоор засварлах]
  • 1428 онд тэрээр Тура хот нийслэлтэй Сибирийн хант улсыг эзэлжээ. Абулхайр хан нас барсны дараа Ибак хан хант улсыг эзэлжээ.
  • 1430 онд тэрээр Хорезмыг түр хугацаагаар эзэлсэн.
  • 1446 онд тэрээр Сыгнак, Сузак хотуудыг эзэлж байв.
  • 1446 онд Абулхайр хаан улсынхаа нийслэлийг Турагаас Сыгнак руу нүүлгэсэн.