Абу Нувас
Абу Нувас (750 он - 810 он, Араб:ابونواس) нь Персийн Ахвазд төрж өссөн, Аббасидийн халифт улсын үед Багдад хот орчимд амьдран сууж бүтээл туурвилаа туурвиж байсан яруу найрагч юм.[1]
Амьдрал
[засварлах | кодоор засварлах]Эцэг нь цэргийн хүн, эх нь нэхмэлчин байжээ. Залуу байхдаа Басрагийн хүнсний бараа худалддаг мухлагт ажилладаг байсан гэж үздэг. Утга зохиолын үүдийг татсанаас хойш Багдад руу одсон байна. Нувасын уран элэглэл бүхий шүлгүүд нь алдартай. Мөн Исламын шашин хориотой гэж заасан зүйлд хамааралтай сэдвээр нээлттэй бичиж орчин тойрноо цочирдуулж байхад тэр дуртай байв. Энэ зан араншингаасаа болж цөллөгдөх ял аван Египет рүү зугтсан удаа ч бий аж. Багдадад буцаж ирээд шоронд хоригдсон удаа ч бий гэгддэг. Түүний үхлийн талаар янз бүрийн ам дамжсан яриа байдаг ба "Шоронд нас барсан", "Хорлогдож нас барсан" гэж байдаг.
Арабын утга зохиолын их хүн хэмээгдсэн Нувас нь дараа дараагийн үеийн зохиолчдод их нөлөө үзүүлсэн. Түүний "Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх" арга барилыг олон хүн залгамжлан авчээ. Зүүн Африкийн Суахил үндэстнүүдийн дунд Нувасын зохиолууд алдартай. Египетэд түр орогнож байхдаа үлдээсэн болов уу гэж үздэг.
- ↑ Esat Ayyıldız. "Ebû Nuvâs’ın Şarap (Hamriyyât) Şiirleri". Bozok Üniversitesi İlahiyat Fakültesi Dergisi 18 / 18 (2020): 147-173.