Jump to content

Абхазын вант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Абхазын вант улс (абхаз. Аԥсны аҳра, гүрж. აფხაზეთის სამეფო) — Анакопи цайз нийслэлтэй Ар Кавказын баруун хэсэг дэх дундад зуунд оршин тогтнож байсан улс. 806 оноос нийслэл нь Кутаиси хот болсон.

Хазарын хаант улсын дэмжлэгтэйгээр Византын эзэнт гүрнээс тусгаар тогтнолоо олж авсны үр дүнд 786-787 оны зааг дээр үүссэн төрт улс. Анхны хаан нь Анчабадзегийн гэр бүлээс гаралтай, нутгийн угсаатны төлөөлөгч II Леон байсан бөгөөд хазар гүнжтэй гэрлэж, нийслэлээ Кутаиси руу шилжүүлсэн байна.

Нэр Он жилүүд Угсаа
1. II Леон 780 — 828 Анчабадзе
2. II Феодосий 828 — 855 Анчабадзе
3. II Деметрий 855 — 864 Анчабадзе
4. I Георгий 864 — 871 Анчабадзе
5. Иоанн (ван ширээг булаасан) 871 — 873 Шавлиани
6. Адарнасе 887 — 893 Шавлиани
8. I Баграт 882 — 894 Анчабадзе
9. III Константин 894 — 923 Анчабадзе
10. II Георгий 923 — 957 Анчабадзе
11. III Леон 957 — 967 Анчабадзе
12. III Деметрий 967 — 975 Анчабадзе
13. III Феодосий 975 — 978 Анчабадзе
14. III Баграт 978 — 1008 Багратиони