Авиа зүй
Авиа зүй нь хэрхэн олон өөр хэлнүүд үг бүтээгч суурь элементүүдээ эмх цэгцэнд нь оруулахад төвлөрдөг хэл зүйн салбар юм. Эдгээр нь үгийн утгад нөлөөлдөг эгшиг болон гийгүүлэгч авиалбарууд юм.Үүний жишээг англи хэлний “bat” болон “gnat” гэх үгнүүдийн харьцуулалтаас харж болно. Эдгээр нь дохионы хэлэнд гарын хэлбэр болон байрлал гэх мэт дохио зангаанууд юм.Үүний жишээг “Car” , “Which” (Гарын хэлбэр болон харьцуулалт), “Apple” , “Onion” (байрлал болон харьцуулал) гэх мэт үгсийг илэрхийлэх Америк дохионы хэлний дохио зангааны харьцуулалтаас харж болно.Нэгэн цагт Феномын тухай ухаан нь зөвхөн феномын системд л хамаардаг байсан бол одоо үед энэ нь бүхий л хэл зүйн анализд хамаардаг болсон:
•Үгийн доодох түвшин (үгийн үе, эхлэл, үг холболт,Өгүүлэхүйн хөдөлгөөн,Өгүүлэхүйн шинж чанар гм..) эсвэл
•Дуу болон дохио зангаа нь хэл зүйн утгыг илэрхийлэхийн тулд тухайн бүтэцтэй болсон бүх түвшний хэл.
“Авиа зүй“ гэдэг үг нь (жишээ нь „Англи хэлний авиа зүй“ гэх мэт) энэ чиглэлийн судлагдахуун салбарыг эсвэл тухайн хэлний авианы тогтолцоог хоёуланг нь зааж болно.Энэ нь хэлний өгүүлбэр зүй, үг бүтэх зүй, үгсийн сангийн адил тухайн хэлийг бүрдүүлдэг үндсэн тогтолцоонуудын нэг юм.