Jump to content

Аврагч Христийн хөшөө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аврагч Христийн хөшөөө (порт. Cristo Redentor, англи. Christ the Redeemer ) — Бразил улсын Рио-де-Жанейро хотын Корковаду уулын орой дээр орших Есүс Христийн хөшөө юм. Энэ хөшөө Бразилын бэлгэдэл болоод байгаа юм. 2007 онд албан бусаар Дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэгээр сонгогдсон ажээ.

Франц-Польшийн уран барималч Поль Ландовски бүтээж, Бразилын инженер Хейтор да Силва Коста, Францын инженер Альберт Какуоттой хамтран бүтээжээ. Христийн нүүр хэсгийг румын уран барималч Георге Леонида сийлсэн байна. 1922-1931 оны хооронд баригдсан энэхүү хөшөө нь 8 метр (26 фут) суурийг нь оруулалгүйгээр 30 метр (98 фут) өндөр бөгөөд зүүн зүгт харсан байдаг юм. Гар нь 28 метр (92 фут) өргөн. Энэ хөшөөг төмөр бетон цутгаж, байгалийн чулуугаар чимэглэж хийжээ.

Шөнийн гэрэлтүүлэг дор

1931 оны 10-р сарын 12-нд Рио-де-Жанейрогийн бэлгэдэл болсон уг хөшөөг албан ёсоор нээж, нээжээ.

1965 онд уг хөшөөг Ромын Пап VI Паул дахин ариусан аравнайлсан бөгөөд 1981 онд Ромын Пап II Иоанн Павел уг хөшөөний 50 жилийн ойн баярт оролцжээ.

Сүүлийн 45 жилийн хугацаанд уг хөшөөг хоёр удаа 1980, 1990 онуудад засварласан. Шөнийн гэрэлтүүлгийн системийг 1932, 2000 онд шинэчилсэн. 2003 онд ажиглалтын тавцан руу өгсдөг цахилгаан урсдаг шатаар тоноглосон байна.

2007 онд уг хөшөөг Дэлхийн шинэ долоон гайхамшгийн нэгээр сонгожээ.