Австралийн амьтны хүрээлэн

Австралийн амьтны хүрээлэн (англи. Australia Zoo) — Австралийн Квийнсленд мужийн жижиг Бирва хотод (англи. Beerwah) байрлах, алдартай амьтны хүрээлэн бөгөөд 2003-2004 онд Австралийн аялал жуулчлалын салбарын тэргүү шагнал хүртсэн. Энэ хүрээлнд 1987 оноос 2006 онд нас барах хүртлээ "Харриет" (англи. Harriet) хэмээх галапагосын яст мэлхий тус хүрээлэнд амьдарч байсан гэдгээрээ мөн алдартай. Тэрхүү мэлхий нь 175 жил амьдарсан бөгөөд английн алдарт эрдэмтэн Чарльз Дарвин түүнийг судалж байжээ.

1970 оны 6-р сарын 3-нд Боб Ирвиний байгуулсан энэ амьтны хүрээлэн өнөө үед 0.4 км² талбайтай бөгөөд Австралийн үзэсгэлэнт Нарлаг эргийн (англи. Sunshine Coast) бүсэд, Бирва, Лэндсборо хотуудын зааг дээр, далайгаас 16 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 35-40 метрийн өндөрт байрладаг байна.
2006 оны 9-р сард амьтны хүрээлэнг үндэслэгчийн хүү эзэн Стив Ирвин нас барж, түүний бэлэвсэн эхнэр Терри эзэн болжээ. 2007 оны 9-р сард амьтны хүрээлэнгийн талбай мэдэгдэхүйц нэмэгдэж, 28-аас одоогийн 400 га болсон. 2008 он гэхэд амьтны хүрээлэн 550 ажилтантай байжээ. 2008 онд тус амьтны хүрээлэнд дахин 5 сая долларын өртөгтэй мал эмнэлэг нээгдэж, малын эмч оюутнуудад зориулсан ажиглалтын өрөө, хөхтөн, шувуу, хэвлээр явагч амьтдын эрчимт эмчилгээний тасаг, амьтны эмийн сантай болжээ.