Jump to content

Австралийн нээлттэй тэмцээн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Австралийн нээлттэй тэмцээний лого

Австралийн нээлттэй тэмцээн (Англи: Australian Open) — Их дуулга тэмцээнүүдийн нэг бөгөөд, өнөөгийн байдлаар Австралийн Мельбурн хотын «Мельбурн-Парк» (англи. Melbourne Park) спорт цогцолборын талбайд болдог теннисний тэмцээн юм. Тэмцээний гол сугалаа нь уламжлал ёсоор нэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сарын эхээр хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулагддаг бөгөөд насанд хүрэгчдийн тав, ахлах ангийн дөрөв, нийт есөн ангилалд ялагчдыг тодруулдаг.

Энэхүү тэмцээнийг анх 1905 онд Мельбурн хотод зохион байгуулж, Австралазийн аварга шалгаруулах тэмцээн (англи. The Australasian Championships) гэж нэрлэжээ. 17 тамирчин оролцож, финалын тоглолтыг 5000 орчим үзэгч үзсэн байна. 1927 онд уг тэмцээнийг Австралийн аварга шалгаруулах тэмцээн (англи. Australian Championships) гэж нэрлэжээ. 1969 онд мэргэжлийн тамирчдад нээлттэй болж, одоогийн Австралийн нээлттэй тэмцээн гэх нэрээ авчээ.