Jump to content

Агваанчойживанчүгпринлайжамц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Агваанчойживанчүгпринлайжамц (1849 онд мэндэлсэн -1868 онд жанч халсан)- Монголын 7-р Богд Живзундамба хутагт.

Агваанчойживанчүгпринлайжамц нь 1849 онд Лхасын ойролцоо Мягмар, Норовлхам нарын гэрт мэндэлжээ. 1854 онд 7-р Богдын хойд дүрээр тодруулан, Их хүрээнд залж номын ширээнд суулгажээ. 7-р Богдын 10 гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд их алдаршсан аж. 7-р Богд Живзундамба хутагт 1868 онд 19 насандаа жанч халсан байна. Манжийн хааны зарлигаар 1869 онд 7-р Богд Живзундамба хутагтын шарилыг Гандантэгчэнлин хийдэд шинэ алтан суваргад шилжүүлэн залжээ.

Өмнөх
Лувсанбалдандамбийжанцан
Жавзандамба хутагт
1854-1868
Дараах
Агваанлувсанчойжинямданзанванчүг