Jump to content

Агниешка Холланд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Агниешка Холланд, 2017 он

Агниешка Холланд (польш. Agnieszka Holland; 1948 оны 11-р сарын 28-нд Варшав хотод төрсөн) — Польшийн алдартай кино найруулагч бөгөөд кино зохиолч.

Эцэг нь еврей гаралтай социологч, нийтлэгч, Польшийн Ажилчны нэгдсэн намын зүтгэлтэн Хенрик Холланд, эх нь католик шашинтай, сэтгүүлч, 1944 оны Варшавын бослогод оролцогч Ирэна Рыбчинска. Эцгийнх нь эцэг, эх хоёр нацистын геттод нас барсан.

Тэрээр Варшав дахь Стефан Баторигийн нэрэмжит лицей төгсөөд Праг хотын Дүрслэх урлагийн академийн кино, телевизийн ангийг төгссөн (1971). Польшид буцаж ирээд Анжэй Вайда, Кшиштоф Занусси нарын туслах найруулагчаар ажиллаж, хэд хэдэн туслах дүрд тоглосон. 1970-аад оны дунд үеэс тэрээр өөрийн кино хийж эхэлсэн ("Абдон дахь үдэш", 1975, Ярослав Иваскевичийн зохиолоос сэдэвлэсэн богино хэмжээний кино). "Хөдөөний жүжигчид" (1978) бүрэн хэмжээний киногоороо Каннын олон улсын кино наадмаас FIPRESCI шагнал хүртжээ.

1981 оноос хойш тэрээр эхлээд Герман, Франц, дараа нь АНУ-д ажилласан. Тэрээр тэнд уран сайхны кино, баримтат кино, сурталчилгаа зэргийг хийдэг байжээ. Тэрээр өөрийн кино зохиолоос гадна Анжэй Вайда (Мэдээ алдуулагчгүй, Герман дахь хайр, Дантон, Чөтгөрүүд, Корчак гэх мэт), Кшиштоф Киешловски (Гурван өнгө: гурамсан зохиол) нарын зарим кино зохиолуудыг бичсэн байна.