Адаг дулааны мөргөлдөөн

(Адагдулааны тулалдаан-с чиглүүлэгдэв)
Адаг дулааны мөргөлдөөн
Хамаарах дайн: Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөнүүд
Огноо 1936 оны 3 сарын 31-4 сарын 2
Байрлал Монгол улс,Буйр нуур, Адаг дулаан
Үр дагавар Монголчуудын бүрэн ялалт
Газар нутгийн
өөрчлөлт
Япон ба Манж-гогийн цэргийн довтолгоог бут цохин няцаасан тул нутаг дэвсгэрийн өөрчлөлт гараагүй.
Байлдагч талууд
БНМАУ Японы эзэнт гүрэн
Манж-го
Удирдагчид
Дэмид,
Малж,
Гомбо
Аки Шибуя
Цэргийн хүч
Хилийн цэрэг,
Монголын ардын армийн Баянтүмэн дэх нисэх отряд,
хуягт суман,
ЗХУ-ын хүнд пулемётын салаа,
5 машин бүхий отряд,
4 машинтай хөнгөн пулемёт бүхий моторжуулсан суман,
сэлэмт салаа
90 машинтай 1000 цэрэг,
12 танк,
хуягт машин,
7 нисэх хүчин,
их буу
Хохирол
13 хүн амь үрэгдэж, 38 хүн шархдаж, 3 хуягт эвдэрснээс 1 хуягт нь дайсанд олзлогджээ 100 гаруй хүн алагдаж, 2 танк, 1 онгоц, 40 гаруй машин

Адаг дулааны мөргөлдөөн нь Монгол-Япон хилийн дайн буюу Япон/Манж-Го-Монгол/Зөвлөлтийн хооронд болсон хилийн мөргөлдөөны нэг юм.Адаг дулаан гэж Буйр нуурын зүүн хойд талд орших нутгийн нэр ажээ. Дорнод хязгаарт Халхын голын байлдааны өмнө хоёр талаас хамгийн их хүн хүч, зэвсэг техник оролцсон байлдааны ажиллагаа нь 1936 оны 3-р сард болсон Адаг дулааны орчим болсон тулгаралт билээ. Япон манжийн талаас 90 гаруй машин, 12 танк, 7 тооны нисэх онгоц бүхий 1000 гаруй хүн, монголын талаас Баянтүмэн дэх нисэх отряд, хуягт суман, ЗХУ-ын хүнд пулемётын салаагаар хүч нэмэгдүүлсэн 5 машин бүхий отряд 4 машинтай хөнгөн пулемёт бүхий моторжуулсан суман, сэлэмт салаа оролцсон байна. Энэ тулалдаанд манай талаас 13 хүн амь үрэгдэж, 38 хүн шархдаж, 3 хуягт эвдэрснээс 1 хуягт нь дайсaнд олзлогджээ. Дайсны талаас 100 гаруй хүн алагдаж, 2 танк, 1 онгоц, 40 гаруй машин жагсаалаас гарсан байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Халхын гол орчмын бүс нутаг нь Сэцэн хан аймгийн зүүн гарын дунд хошуу нэртэйгээр 1689 онд байгуулагджээ. Хошууны анхны ноён нь Сэцэн хан Өмхий авга болох Илдэн тайж хэмээх Пунцаг бөгөөд 1688 оны Халх-Ойрадын дайны үед харъяат ардаа аван Манжид дагаар орсон байна. Хэрлэн Барс хотын чуулганы дэд тэргүүний 1758 оны 12-р сарын 27-ны өдрийн бичигт Илдэн засгийн хошууны нутгийг өмнө зах Хулстай, хойт зах Буйр, баруун зах Цагаан уул зүүн зах Гүн нуур хэмээн ерөнхийд нь тодорхойлсон. Монголд 1921 онд Ардын засаг тогтсоноор Илдэнвангийн хошууны нутагт байх Хөх нуурын хотгорт 1924 онд Халхгол хошууны Их хурал хуралдаж, 6 сумтайгаар Тамгын газрыг байгуулж, хошуудыг хаан ноёдын нэрээр нэрлэж байсныг өөрчилж, Хан Хэнтий уулын аймгийн “Хaлхголын хошуу” хэмээн нэрлэсэн түүхтэй. Илдэн засгийн хошууны хувьд Халх, Барга хүмүүс тус нутагт амьдарч тэдний хоорондох газар нутгийн маргаан хоёр хэсэг газар голлон гарч байжээ. Японууд 1934 оны үеэс Монгол, Баргын газар нутгийн маргалдаaныг ашиглаж эхэлсэн нь Манж-Го, Монголын хоорондох хилийг Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан боловч Монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших “Номонхан” хэмээн Монгол, Манж-гогийн хилийн орчим байх уулын нэрээр нэрлэсэн тосгон хүртлэх газрыг Монгол улсын нутаг гэж үзэж байв. Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хайлааст манхан, Халхын сүм зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгалаг хийж байлаа. 1936-1938 оны хооронд Манжуурын нутгаас Монголын хил рүү нийт 231 удаагийн халдлага хийсэн байна. Халдалгын үеэр Монгол хилчид буудах чадвараар Япончуудаас хавьгүй илүү байгаа нь тэдний гайхшлийг төрүүлж байжээ. Тиймээс япончууд монгол цэргийн бай онилох чaдварыг тусгайлан судалсан байна. Судалгаагаар Монгол хүний харааны бүхэл япон хүнийхээс 2-5 бүхлээр илүү байсан бөгөөд энэ нь өргөн, уудам орон зайд амьдардаг хэв маяг нь нөлөөлж байна гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна. 1935 оны нэгдүгээр сард Халхын сүмийн чиглэлд болсон өдөөн хатгалга, тулгаралтын асуудлаар БНМАУ, Манж- гогийн хооронд мөн онд Зaсгийн газар хоорондын бага хурлыг хийж, хилийн асуудлыг шийдвэрлэж байх үүрэг бүхий хамтарсан хилийн комиссыг байгуулах асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой тохиролцоонд хүрч чадаагүйгээс хэлэлцээр зогссон байна. Энэхүү хэлэлцээр тасалдсанаас хойш 4 хоногийн дараа буюу 1935 оны 11-р сарын 29-нд Булан дэрсний харуулын чиглэлээр Япон-Манжгогийн цэргүүд давуу хүчээр гэнэдүүлэн дайрч, тус заставын 18 хүний амь насыг хөнөөгөөд буцаж гарчээ. 1936 он гараад уг чиглэлээр харийн түрэмгийлэгчид удаа дараа их хүчээр дайрч дорнод хилийг хамгаалагчид тэдний эсрэг олон удаа хүч тэнцвэргүй тулалдаанд орж байв.

Шалтгаан, нөхцөл[засварлах | кодоор засварлах]

Адаг дулааны мөргөлдөөний үндэс суурь нь Халхын сүмийн хилийн мөргөлдөөн буюу 1935 оны нэгдүгээр сараас эхэлсэн түүхтэй. Учир нь Монголын тал хуучин Цэцэн хан аймгийн хилийн зааг шугмаар улсын хилийг авч үзэж байхад Япон\Mанж-Гогийн тал Халхын голоор хилийн шугмыг тооцож байсантай холбоотой. Халхын сүмийн мөргөлдөөний дараа Монголын талын зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийж байгаа бодлогын дагуу Монголын тал Япон, Манж-Гогийн талд алдсан Халхын сүмийн хэсгийг цэрэг, зэвсгийн хүчээр эргүүлэн авах оролдлогыг хийгээгүй байна. Энэхүү бодлогыг Япончууд монголчууд хүч сул учир шууд зэвсэгт мөргөлдөөнд орох сонирхолгүй байна гэж үзэн шат дараалсан цэргийн довтолгоонуудыг хийж Х алх гол орчмын Тамсабулагийн тохойг таслан авахаар оролдож эхэлсэн байна.

Хилийн мөргөлдөөний үйл явц[засварлах | кодоор засварлах]

Адаг дулаан дахь манай хилийн харуулыг 1936 оны гуравдугаар сарын 31-нд Япон, Манж Гогийн 60 орчим машинтай 1000 ор чим цэ рэг найман танкаар хүч хавс ран довтолсноор найман цаг орчим үргэлжилсэн ширүүн тулалдааны үед дайсны хоёр танкийг устгах үүргийг YI дивизийн штабын дарга Гомбоос авсан төлөөлөгч Д.Чүлтэмсүрэн тасаг цэрэг удирдан галын дундуур тойрон бүслэх замаар давшиж ар талд нь гармагц цэргүүдээ хориглолтод оруулаад бага даргынхаа хамт танкан дээр нь гарч, экипажийг бууж өгөхийг шаардахад хариу эсэргүүцсэн тул уг танкийг винтовын бөмбөгөөр дэлбэлж устгажээ. Энэ мэтичлэн Монголын цэргүүд Дэмбэрэл, Шагдарсүрэн нарын зоригт нисгэгчдийн агаарын хүчний дэмжлгтэйгээр 3 өдрийн тулалдаанаар япон-манж-гогийн цэргүүдийг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс үлдэн хөөж гаргасан байна.

Мөргөлдөөны дараах байдал, хилийн хэлэлцээр[засварлах | кодоор засварлах]

Хилийн будлианыг зохицуулахын тулд талууд БНМАУ ба Манж-Гогийн хооронд хилийн хэлэлцээр эхэлсэн байна.

Энэхүү хэлэлцээр нь 1935 оны 6 сарын 3-наас 1937 оны 9 сарын 13 хүртэл үргэлжилсэн түүхэнд "Манжуурын бага хурал" гэж нэрлэгджээ. Манжуурын бага хурал нь гурван удаа хуралдсан байна.

Тус хэлэлцээрийн анхдугаар бага хурлын төлөөлөгчдийн Монголын талын тэргүүнээр Бүх цэргийн жанжны орлогч Гончигийн Самбуу, МАХЦ-ийн II корпусын дарга Гомбожавын Дамба, нарийн бичгийн даргаар Онход Жамъяангийн Догсүрэн,комендантаар Цэргийн явдлын яамны ажилтан Чимэгийн Жагван, шуудан зөөгчөөр Дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрэндоогийн Чимэддорж, Самбуугийн хувийн нарийн бичгийн даргаар Жанлавын Лувсандэндэв,хятад хэлний орчуулагчаар Үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, орос хэлний орчуулагч нэг, шифр утасны орчуулагч нэг, тэнд үйлчлэх жолооч хоёр, шуудангийн жолооч нэг, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ажилласан байна.

Манж-Гогийн талаас Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй тус мужийн сэргийлэи хамгаалах цэргийн дарга, хошууч генерал Үржин Гармаоев, Манж-Го улсын Гадаад явдлын яамны Засгийн хэлстийн дарга Шинжи Жин И,Хайлаарын тагнуулын байгууллагын дарга Цай Тэн Жин Рүй болон Манж-Гогийн төлөөлөгчдийг дагалдан Манж-Го улсын Гадаад явдлын яамны зөвлөх, Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, Цэргийн явдлын яамны зөвлөх Сайто,ажилтан Сакурай, орчуулагч Иногүчи, Монгол Засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жүнжүүржав (япон хэлний орчуулагч, холбоо баригч), Хадаа, Хайлаарын цагдаагийн газрын салааны дарга Чүн Дэй болон нарийн бичгийн даргаар Хуа Минтай, Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жү Кавсан Зан (монгол хэлний орчуулагч, холбоо баригч), Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны орчуулагч Эрхэмбаяр болон хурлын тэмдэглэгчид зэрэг арваад хүн оролцсон байна.

Манжуурын бага хурлаар Хилийн мөргөлдөөн болсон нутгууд нь хэний нутаг болохыг шийдэх, хилийн шугамыг нягтлан тогтоох гэсэн хоёр үндсэн асуудал хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Хэлэлцээнд оролцсон Монголын талын төлөөлөгчдийг Зөвлөлтийн талаас хардаж улмаар Их Хэлмэгдүүлэлт (Монгол)ийн үед хилс хэргээр хэлмэгдүүлсэн байна

Мөн Манж-Гогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй төлөөлөгчдийг япончууд хардаж буруутгаж буудан хороосон байна.

Урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Түүнчлэн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]