Jump to content

Аделаид их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аделаидын Их Сургууль нь Өмнөд Австралийн Аделаидад байрлалтай улсын судалгааны их сургууль юм. Энэ их сургууль нь Австралийн 3 дахь хамгийн хуучны сургууль ба 1874 онд байгуулагдсан. Аделаид хотын төв дэх гол кампус нь Бонитон Халл шиг түүхийн мөн уран барилгын ач холбогдол бүхий элсэн чулуун барилгуудыг өөртөө багтаасан байдгаараа онцлог. 1881 онд Хатан хаан Викториягийн олгосон тунхаг бичгээр англи хэлээр ярьдаг дэлхийн эмэгтэй хүнд зэрэг олгодог хоёр дахь их сургууль болох боломжийг олгосон юм. Тус их сургуулийг Өмнөд Австралийн Хатан хааны урлагийн нийгэмлэгийн дэргэд Юнион коллеж үүсгэн байгуулж, анх институтын байранд судалгаа явуулж байсан. Мөн тэрхүү нийгэмлэг нь өмнөд Австралийн Технологийн Хүрээлэнгийн үүсгэгдсэн газар бөгөөл уул уурхай, аж үйлдвэрийн сургууль байв. Тус хүрээлэн нь дараа нь тус нийгэмлэгт байгуулагдсан Урлагийн сургуулиас гаралтай ахисан түвшний коллежтой нэгдэж, Доукинсийн хувьсгалын үеэр Өмнөд Австралийн Их сургууль болсон. Тухайн үед муж улсын их сургуулийн нийт хүн амын 3-4 нэгийг эзэлж байсан 2 их сургууль 2023 оны дундуур нэгдэхээр тохиролцсон. Ирээдүйн нэгдсэн их сургуулийг Аделаидын их сургууль гэж нэрлэж, өмнө нь их сургуулийн нэрээр нэрлэгдэж байсан бөгөөд нэгдсэн муж 2026 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй байна.