Jump to content

Аделфи Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аделфи Их Сургууль

Аделфи Их Сургууль нь АНУ-ын Нью-Йорк мужийн Гарден Сити хотод байрлах хувийн их сургууль. Тус сургууль нь үндсэн кампусаас гадна Бруклины төв хэсэг, Хадсон хөндий, Саффолк Каунтид салбар төвүүдтэй бөгөөд алсын зайнаас суралцах суралцагчдад зориулсан цахим онлайн кампустай. Энэ нь Лонг-Айландын захын бүсэд байгуулагдсан хамгийн эртний дээд боловсролын байгууллага.

2019 оны байдлаар тус сургуульд бакалавр болон магистрын зэрэгтэй нийт 7,859 орчим оюутан суралцаж байсан. Аделфи их сургууль нь 1863 онд Нью-Йорк хотын Бруклинд Аделфи академиар байгуулагдсан энэхүү академи нь  Бруклины Форт Грийн дүүргийн 412 Аделфи гудамж дахь байранд байрлах хувийн бэлтгэл сургууль байсны дараа нь Клинтон Хилл рүү нүүжээ.

1869 онд Бруклин хотын итгэмжлэгдсэн зөвлөлөөс  “хамгийн өргөн цар хүрээтэй, гүнзгий сургалттай тэргүүлэх боловсролын байгууллага байгуулж, түүний үр шимийг манай ард иргэдийн аль болох олон хүнд хүртээмжтэй болгох” гэх зорилгоор тус академийг албан ёсоор баталгаажуулсан байдаг.

Аделфи академийн багш нарын нэг нь хожим АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилласан Харлан Фиск Стоун байв.

2015 онд Аделфи Их Сургууль нь профессорын дундаж цалингийн үзүүлэлтээр Нью-Йорк мужийн хэмжээнд 17-р байрт жагссан байдаг.