Аден
Аден
عَدَنْ | |
|---|---|
Түр нийслэл болон хот | |
| Улс | |
| Бүс нутаг | Аден бүс |
| Муж | Аден муж |
| Анх суурьшсан[1] | МЭӨ 7-р зуун |
| Британийн эзлэн түрэмгийлэл | 1 сарын 19, 1839 |
| Адены суурин | 1829 |
| Аден муж | 1932–1937 |
| Адены колони | 4 сарын 1, 1937 |
| ӨАХ дахь Адены муж | 1 сарын 18, 1963 |
| Тусгаар тогтнол | 11 сарын 30, 1967 |
| Засаг захиргаа | |
| • Захирагч | Ахмед Ламлас |
| • Удирдах байгууллага | Адены нутгийн зөвлөл |
| Газар нутаг | |
| • Нийт | 760 км2 (290 бээр2) |
| Өндөр | 6 м (20 фут) |
| Хүн ам (2017)[2] | |
| • Нийт | 863,000 ▲ |
| • Тооцоо (2023)[3] | 1,079,670 ▲ |
| • Нягтрал | 1,135.52/км2 (2,941.0/бээр2) |
| Иргэдийн нэршил | Аденчууд |
| Цагийн бүс | UTC+3 (AST) |
| Бүсийн дугаар | 02 |
Аден (арабаар عدن, дуудлага нь [аадень], англи. Aden) — 1990 оноос өмнө БНАЙАУ-ын нийслэл байсан, одоо бол нэгдсэн Йемены харъяат Адены буланд Улаан тэнгисийн зүүн хэсэгт орших боомт хот.
Арабын хойгийн өмнөд хэсэгт орших уг хот Аден нь далайн эрэг дээрх стратегийн байршилтай тул Улаан тэнгис ба Арабын тэнгисийн хоорондох гарц болж, Африк, Ази, Ойрхи Дорнодыг холбосон чухал далайн төв болдог.
2025 оны 9-р сарын байдлаар Аден хот ойролцоогоор 1,154,000 оршин суугчтай байсан нь Йемений хамгийн том хотуудын нэг болжээ. Энэ нь 8 дүүрэг бүхий Аден мужийн нийслэл юм. Колонийн үед Аден гэдэг нэр нь Тавахи, Муалла, Кратер болон Хор Максар дүүргийн ихэнх хэсгийг хамарсан булангийн хойд эрэг дагуух газрыг хэлдэг байв. Бага Аден гэгддэг баруун боомтын хойг одоо Аль Бурайке дүүрэгт багтдаг юм.
Аден хот 1990 оны 5-р сарын 22-нд Хойд Йементэй нэгдэх хүртэл Өмнөд Йемений нийслэл байсан. 2014 оны төрийн эргэлтээс хойш Йемений түр нийслэл бөгөөд Йемений Засгийн газрын зарим гишүүдийг голчлон Аль-Маашик ордонд байралдаг байв. Мөн 2018-2026 онуудад Өмнөдийн Шилжилтийн Зөвлөл буюу түр загийн гарын төв байр болсон юм.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Britannica, N.A. ""Aden". Encyclopedia Britannica, 25 Mar. 2023". Британника. The Editors of Encyclopaedia. Архивласан огноо 2015-04-26. Татаж авсан: 2025-07-24.
- ↑ Статистикийн төв байгууллага. "2017 оны Йемений статистикийн эмхэтгэл". Эх сурвалжаас архивласан огноо 2021-01-20. Татаж авсан: 2025-07-24.
- ↑ "Адены хүн ам". World Population Review. Архивласан огноо 2023-05-16. Татаж авсан: 2025-07-24.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
Commons: Аден хот – Викимедиа дуу дүрсний сан