Адилбишийн Дашпэлжээ
Appearance
Адилбишийн Дашпэлжээ | |
Төрсөн он | 1953 он |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Дундговь аймгийн Өлзийт сум |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | дуучин, жүжигчин |
Төрөл садан | Төрсөн дүү Ардын жүжигчин А.Нэргүй, Төрсөн эгч Гавьяат жүжигчин Жамьянгийн Дүнжмаа |
Урсгал | Дуурь |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Гавьяат жүжигчин 1996 Ардын жүжигчин 2014 |
Адилбишийн Дашпэлжээ Монгол улсын Ардын Жүжигчин дуурийн дуучин.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1977-1982 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]1982 – 2010 онд УДБЭТ-д гоцлол дуучин, 1996-2001 онд УДБЭТ-ын захирал, 2001-2010 онд СУИС-д тэнхимийн эрхлэгч, 2010-2013 онд ХУС-ийн захирал, 2013 оноос УДБЭТ-ын уран сайхны удирдагчаар ажиллаж байна.
Бүтээсэн Дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- Дж.Пуччини “Чио Чио Сан” Ямадори, Шарплес
- Дж.Пуччини “Турандот” Панг
- Дж.Пуччини “Тоска” дуурийн Скарпьяа
- П.И.Чайковский “Евгений Онегин" Сумангийн дарга
- П.И.Чайковский “ Иолонта” Роберт
- Дж.Верди “Трубадур” – Граф Ди Луна
- Дж.Верди “Отелло” Яго
- Дж.Верди “Риголетто Риголетто
- В.Моцарт “Увидаст лимбэ” Папагено
- Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Юндэн, Худалдаачин
- Ц.Нацагдорж “Үүлэн заяа” Тэнүүн
- Г.Дарамзагд “Нүүдлийн замд” Сүрэн
- Д.Лувсаншарав “Ханбүргэд” Манлай ван Дамдинсүрэн
- С.Гончигсумаа “Үнэн” Иван
- Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” Түвд
- Б.Шарав “Чингис хаан” Тэмүүжин
Кино дэлгэцэнд бүтээсэн дүрүүд
[засварлах | кодоор засварлах]- “Намрын халуун өдрүүд” Х.Чойбалсан
- “Тусгаар тогтнол” Х.Чойбалсан
- “Мөнх тэнгэрийн хүчин дор” Ши Пи Нян
- “Төрийн сүлд өршөө” Соном-Очир гүн
- “Үхэж үл болно Чингис хаан”
- “Мандухай цэцэн хатан” Өнөболд
- “Чин ван Ханддорж”
- “Долоон бурхан харвадаггүй” зэрэг Монголын уран сайхны 10 гаруй кинонд гол дүрийг бүтээсэн.