Jump to content

Адольф Виклунд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Адольф Виклунд (1920)

Адольф Виклунд (1879 оны 6-р сарын 5-нд Вермланд мужийн Лангсерудад төрж, 1950 оны 4-р сарын 2-нд Стокхольмд нас барсан) Шведийн хөгжмийн зохиолч, удирдаач байсан. Түүний аав органист байсан. Стокхольмын хааны хөгжмийн коллежийг төгссөнийхөө дараа органист ба хөгжмийн багшаар ажилласан. Виклунд Швед, улмаар Парист төгөлдөр хуур суралцах тэтгэлэгээр шагнагдсан. 1902 онд төгөлдөр хуурын анхны гоцлол тоглолтоо хийж, өөрийн төгөлдөр хуурын до мажорын 1-р концертоо (опус 1) тогложээ.

1911 оноос хойш тэрээр голчлон удирдаачаар ажилласан. Тэрээр 1911-1924 онд Шведийн хааны найрал хөгжмийг удирдаж, 1923 онд Шведийн хааны театрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 1938 он хүртэл Стокхольмын нийтийн концертийн үндсэн удирдагчаар ажиллаж байжээ.[1]

Виклундийн зохиолууд нь романтик ба үндэсний хэв маягтай. Түүний сүүлчийн бүтээлүүдэд импрессионизмын нөлөө харагддаг. Түүний зохиолууд нь нь Шведийн хөгжмийн урлагт маш их нөлөө үзүүлсэн. Хоёр төгөлдөр хуурын концерт, "Зуны шөнө ба нар мандах" (Sommarnatt och soluppgång) нэртэй симфони найраглал, мөн симфони ба хийлийн соната бичсэн. [2]

  1. "Adolf Wiklund pages at Swedish Music website".
  2. Бертил Викланд, "Adolf Wiklund". Хөгжим ба Хөгжимчдийн Шинэ Гранд толь бичиг. Лондон: Макмиллан, 2001.