Адольф Хитлер
Адольф Хитлер (герм. Adolf Hitler; 1889 оны 4-р сарын 20 – 1945 оны 4-р сарын 30) Австрид төрсөн Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын (герм. Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei) удирдагч. 1933-1945 онд Германыг удирдаж байсан. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн (Führer und Reichskanzler) байв.
Нюрнбергийн шүүх буюу Олон улсын цэргийн шүүх А.Хитлерийн байгуулсан "СС", "СД", "гестапо" болон Германы Үндэсний Социалист Ажилчны Намын удирдлагыг гэмт хэрэгтнүүд байсан гэж үзсэн.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Эцэг нь Алоис Хитлер (1837—1903). Эх нь Клара Хитлер (1860—1907), өмнө Пёльцль овогтой байсан. Адольф Хитлер 1889 оны 4-р сарын 20-ны 18:30 цагт Германы хилийн ойролцоох Австрийн Раншофен тосгонд (одоо Браунау ан дер Инн хотын хэсэг) "Померан" зочид буудалд төржээ. Хоёр хоногийн дараа тэрээр Адольф нэрээр загалмайлуулж сахил хүртсэн. Тэр ээжтэйгээ их адилхан байсан. Нүд, хөмсөгний хэлбэр, ам, чих нь түүнийхтэй яг адилхан байв. Түүнийг 29 настайдаа төрүүлсэн эх Клара нь маш их хайрладаг байжээ учир нь өмнө тэрээр гурван хүүхдээ алдсан байжээ.
Тэрээр Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож одон медалиар шагнуулсан дайчин Хитлер 1920 онд Нацист намын анхны хэлбэр болсон Германы Ажилчны нам (герман. Deutsche Arbeiterpartei, DAP) -д элсэж, 1921 онд удирдагч нь болжээ. 1923 онд бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн дараа шоронд хоригдон гарч ирээд үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн өвөрмөц харизматик илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан олны дэмжлэг авч чаджээ. Хитлер 1933 онд канцлераар томилогдож, удалгүй тоталитар фашист дарангуйллыг тогтоожээ. Хитлер Германы гэзэр нутгаа тэлэх зорилгыг гадаад бодлогодоо тууштай баримталж, улсынхаа нөөц баялгийг энэхүү зорилгод чиглүүлж байлаа. Тэрээр Вермахтыг дахин сэргээж 1939 оны 9-р сарын 1-нд Польшийг довтлон эзэлсэн нь Европт Дэлхийн хоёрдугаар дайны галыг асаав.[1] Гурван жилийн дотор Герман, Тэнхлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнхи хэсэг, Африк, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн ихээхэн хэсгийг эзэлж авлаа. Гэвч Холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа авч, 1945 онд Германыг бүх талаас нь эзлэн довтлов. Түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор 6 сая еврейг аймаглан устгахыг (Холокост) голлон анхаарч 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон юм[2].
1945 онд дайн дуусч байхад Хитлер олон жил нууц амраг нь байсан Эва Браунтай гэрлэжээ. 40 хүрэхгүй цагийн дараа шинэхэн гэрлэсэн хос хамт амиа егүүтгэсэн.[3]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

- Зураг, видео
- Color Footage of Hitler—Watch color footage of Hitler during WWII
- Photos of Adolf Hitler
- Download "The Young Hitler I Knew" on archive.org
- Илтгэл, ном хэвлэл
- A speech from 1932 (text and audiofile), German Museum of History Berlin
- Hitler Speech (10 February 1933) with English Translation
- Hitler's book Mein Kampf (full English translation)
- The Testament of Adolf Hitler the Bormann-Hitler documents (transcripts of conversations in February–April 2, 1945)
- Adolf Hitler's Private Will, Marriage Certificate and Political Testament, April 1945 (34 pages)
- "The Discovery of Hitler's Wills" (Office of Strategic Services report on how the testament was found).
- Matthew Brzezinski, "Giving Hitler Hell", Washington Post Sunday, July 24, 2005; Page W08 (Narrative of how the testament was found)
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Keegan 1989
- ↑ Niewyk, Donald L. (2000). The Columbia Guide to the Holocaust. Columbia University Press. p. 45. ISBN 0231112009.
{{cite book}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - ↑ Wistrich, Robert S. (1995). Who's Who In Nazi Germany?. London: Routledge. ISBN 978-0415118880. Retrieved 2008-09-07.
- CS1 errors: unsupported parameter
- Адольф Хитлер
- Германы эзэнт гүрний канцлер (1933-1945)
- Германы эзэнт гүрний ерөнхийлөгч (1933-1945)
- ВБНУ-ын Райхстагийн гишүүн
- Райхстагийн гишүүн (Германы эзэнт гүрэн, 1933-1945)
- ГҮСАН-ын гишүүн
- Германы Ажилчны Намын гишүүн
- Германы төрийн албан хаагч
- Германы намын дарга
- Дэлхийн хоёрдугаар дайн
- Холокостын гэмт хэрэгтэн
- Нацизмын зэвсэгт хүчний хүн
- Германы эзэнт гүрний дэлхийн нэгдүгээр дайны хүн
- ГҮСАН-ын Намын Алтан тэмдэг шагналтан
- Төмөр Загалмайн 1-р зэргийн одон шагналтан
- Австрийн түүхэн хүн
- Яллагдсан хүн
- Германы хүн
- Инний Браунаугийн хүн
- Цислейтанийн хүн
- Харьяалалгүй хүн
- Австричууд
- 1889 онд төрсөн
- 1945 онд өнгөрсөн