Адриана Дунавска

Адриана Дунавска
Уран сайхны гимнастик
Төлөөлдөг улс: БолгарБолгар Болгар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Адриана Дунавска
Төрсөн огноо 1972 оны 4 сарын 4
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Сөүл 1988 Хувийн олон төрөлт
Дэлхийн АШТ
Мөнгө Варна 1987 Хувийн олон төрөлт
Алт Варна 1987 Олс
Хүрэл Сараево 1989 Хувийн олон төрөлт
Мөнгө Сараево 1989 Бөмбөг
Мөнгө Сараево 1989 Тууз
Европын АШТ
Алт Флоренц 1986 Бөмбөг
Алт Хельсинки 1988 Хувийн олон төрөлт
Алт Хельсинки 1988 Цагираг
Алт Хельсинки 1988 Тууз
Алт Хельсинки 1988 Хасаа

Адриана Дунавска (болг. Адриана Дунавска, 1972 оны 4 сарын 4 - ) нь Болгарын уран сайхны гимнастикч, олимпийн мөнгөн медальт тамирчин юм. Ихрийн өрөөсөн Камелиа нь мөн уран сайхны гимнастикийн Болгарын шигшээ багийн тамирчин байв.

Уран сайхны гимнастикаар Болгарын бүсгүйчүүд дэлхийд тэргүүлж байсан 1980-аад онд тэмцээн уралдаанд орж байв. 1987 оны ДАШТ-ийн олон төрөлтийн тэмцээнд өөрийн нутгийн Бианка Пановагийн дараа орж мөнгөн медаль хүртсэн бол, Сөүлийн олимпод Панова урьдчилсан шатанд хасааны төрөлдөө алдаа гаргасны улмаас алтан медалийн төлөөх өрсөлдөөн Дунавска болон ЗХУ-ын Марина Лобач нарын хооронд болжээ. Дунавска шигшээ уралдааны бүх 4 төрөлдөө бүтэн оноо авсан боловч урьдчилсан шатны оноо арай бага байсны улмаас Лобачид 0.05-хан оноогоор ялагдан мөнгөн медалийн эзэн болсон билээ. Олимпод оролцох үедээ Дунавска гэмтэлтэй байсан гэдэг. Түүний хүртсэн мөнгөн медаль нь одоогоор Болгарын уран сайхны гимнастикчдаас хувийн төрлөөр олимпоос хүртсэн цорын ганц медаль юм.

Дунавска өдгөө Болгарын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн ажил эрхэлдэг.