Jump to content

Аженда сеттинг онол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аженда сеттинг онол (Англи: Agenda-setting_theory) гэж хэвлэл мэдээллийн харилцаа нь аливаа асуудлыг тодорхойлж, олон нийтэд таниулах чадвараараа дамжуулан засгийн газрууд болон олон улсын байгууллагуудын анхаарал татахуйц асуудлуудыг бүрэлдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэн, мөн олон нийтийн санаа бодлыг тодорхой асуудлууд руу чиглүүлдэг гэж үздэг.

Хэвлэл мэдээллийнхэн хэдхэн сэдвийг чухалчилж, зарим сэдвийг хэдий олон нийтэд чухал байсан ч анзаарахгүй өнгөрөөх буюу анзаарсан ч мэдээгүй дүр үзүүлэн харин зарим үйл явдлыг байн байн өөр талаас нь мэдээлдэг аргатай холбоотой[1]. Энэхүү онолын дагуу хэвлэл мэдээлэл аль асуудалд хамгийн их анхаарал хандуулж байгаагаар дамжуулан олон нийтийн санаа бодлыг төлөвшүүлэх боломжтой бөгөөд уг онол нь хэвлэл мэдээллийн олон хэлбэрт өргөн судлагдаж, хэрэглэгдсээр ирсэн. Олон нийтийн санаа бодолд нөлөөлөхүйц мэдээ, сэдвүүдийг хэрхэн хүргэж, танилцуулж байгааг хэвлэл мэдээлэл тодорхойлдог. Энэ талаар монгол хэлээр А.Оюунгэрэлийн "Олон түмний харилцаа" номд тодорхой дурдсан байдаг.

Аженда сеттинг онол нь ихэнх хүмүүс олон асуудлын талаар ганцхан эх сурвалжаас, өөрөөр хэлбэл мэдээ мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авдаг гэсэн санаанд тулгуурладаг. Иймээс хэвлэл мэдээлэл хэлэлцэх асуудлыг, хүмүүсийн хоорондох ярилцах сэдэв, ажиглах сэдвийг тогтоодог учраас аливаа зүйлийг хэр чухал гэж үзэхэд, сэтгэхэд нөлөөлдөг гэж үздэг.

Хэвлэл мэдээллийн аженда сеттинг онол нь улс төр, эдийн засаг, соёл зэрэг салбар дахь хэвлэл мэдээллийн хандлага, байр сууринаас шалтгаалдаг. Үзэгчид, уншигчид тухайн асуудалд хэвлэл мэдээлэл хэдий чинээ их анхаарал хандуулна, төдий чинээ чухал асуудал гэж үздэг.

Олон түмний мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчдийг судлах нь

  1. Авирмэд, Оюунгэрэл (https://mongolianjournalism.blogspot.com/2008/06/blog-post_24.html). "Бидний заавал мэдэж ойлгох ёстой онол". Олон түмний харилцааны онол. Татаж авсан: https://mongolianjournalism.blogspot.com/2008/06/blog-post_24.html. {{cite news}}: Check date values in: |access-date= and |date= (help); External link in |access-date= and |date= (help)