Jump to content

Ажү их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ажү Их Сургууль (сол. 아주대학교, 亞洲大學校, орчуулбал Азийн их сургууль) нь Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Сүвонь хотод байрлах, хувийн, судалгааны их сургууль юм. 1973 онд байгуулагдсан. Биологийн инженерчлэл, анагаах ухаан, эм зүй, хими, хиймэл оюун ухаан болон механик инженерчлэлийн огтлолцлыг судалдаг хосолмол инженерчлэлийн (convergence engineering) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ нь насжилт, өвчин, эрүүл мэндийн хүнс, байгальд ээлтэй материалуудтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, хүний амь насыг хамгаалахад чиглэдэг.

2020 онд, Ажү Их Сургуулийн олон улсын салбар болох Ажү Их Сургууль Ташкент (Ajou University in Tashkent, AUT) нь Узбекистаны нийслэл Ташкент хотод байгуулагдсан. Энэхүү сургууль нь Узбекистаны Засгийн газар ба Ажү Их Сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд байгуулагдсан бөгөөд Ажү Их Сургуулийн хөтөлбөр, стандартын дагуу сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаа амжилттай дүүргэсэн оюутнуудад тухайн мэргэжлээс хамаарч Ажү Их Сургууль эсвэл AUT-ийн диплом олгодог.

AUT нь Ажү Их Сургуулийн олон улсын иргэншлийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлэх нэг хэлбэр бөгөөд өнөөдөр энэ нь Төв Азийн дээд боловсролын салбарт тодорхой үр дүн, нөлөө үзүүлж буй Узбекистан болон Ажү Их Сургуулийн амжилттай хамтын ажиллагааны жишээ болон үнэлэгддэг.

Тус сургууль нь инженерчлэл, анагаах ухаан, эм зүй бол ирээдүйн гол салбарууд гэж үздэг. Түүнчлэн мобайл инженерчлэлийн мэргэжил нь ирээдүйн автомашин (байгальд ээлтэй болон жолоочгүй тээврийн хэрэгсэл), дрон, агаарын тээвэр, сансар огторгуй зэрэг мобайл төхөөрөмжүүдийн хэрэглээтэй холбоотой чиглэлүүдийг хамардаг.