Азербайжан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Азербайжан Улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠠᠽᠧᠷᠪᠠᠶᠢᠵᠠᠨ ᠤᠯᠤᠰ
Azərbaycan Respublikası (азербайжан)
азарбайжан республикасы
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
азе. "Azərbaycan marşı"
«Азербайжаны марш»

Дэлхийн тал бөмбөрцөгт Азербайжаныг ногооноор
Дэлхийн тал бөмбөрцөгт Азербайжаныг ногооноор
Нийслэл WP baku siegel.png Баку
Том хот Гянжа, Сумгаит
Албан хэл азербайжан хэл
Ард түмэн 
(1999 он)
90.6% – азербайжан үндэстэн
2.2% – лезги ястан
1.8% – орос үндэстэн
5.4% - бус ард түмэн
Олон түмэн 100% – Азербайжаныхан
(Азербайжан улсынхан)
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, ерөнхийлөгчийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Ильхам Алиев (2003)
 -  Ерөнхий сайд Артур Расизаде (2003)
Улсын хурал «Милли Мажлис»
(Үндэсний хурал)
Түүхэн товчоо
 -  1135 он Атабегийн улс үүссэн 
 -  1920-04-28 ЗСБНАзеУ байгуулагдсан 
 -  1991-10-18 ЗХУ-аас тусгаар тогтносон 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 86,600 км2 (113)
 -  Гадаргын ус (%) 1.6
Хүн ам
 -  Тооцоо (2011) 9,165,000[1] (89)
 -  Тооллого (1999) 7,953,438 
 -  Нягт сийрэг 105.8 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $94.318 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $10,340[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $72.189 тэрбум[2] 
 -  Нэг хүнд $7,914[2] 
ОТББИ (2001) 36.5[3] (дундаж
ХХИ (2010) 0.713[4] (сайн) (67)
Мөнгөний нэгж манат (AZN)
Цагийн бүс ГЦ+4
Утас, домэйн +994 / .az
Нэр томъёо AZ, AZE / БНАзеУ
Азербайжаны газрын зураг  (англ.)
Азербайжаны газрын зураг  (англ.)

Каспийн тэнгисийн эргийн, Кавказын гэх тодотголтой бүрэн эрхт улс бол Азербайжан (ᠠᠽᠸᠷᠪᠠᠶᠢᠵᠠᠨ; азе. Azərbaycan) юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Азербайжан Улс (азе. Azərbaycan Respublikası) гэнэ. Уг нь Өрнөд Азийнх[5], арай өөрөөр бодвол Дорнод Европынх гэж бас хэлж болно.[6][7] Яг Азербайжан, өөртөө засах Нахчыван гэх хоёр салангид газартай. Энэ хоёрыг Армены нутаг зааглаж байдаг. Яг Азербайжан нь Армен (566 км), Гүрж (322 км), ОХУ (Дагестанаар, 284 км), Иран (432 км) дөрвөн улстай, Нахчиван нь Иран, Армен, үл ялиг зайгаар (9 км) Турктай тус тус хил залгана. Яг Азербайжан зүүнш Каспи (эргийн урт нь 713 км) хүрдэг.

Азербайжанд Кавказын уулархаг газар, Каспийн тэнгисийн нам дор газар, энэ хоёрын дундах тэгш тал газар гэсэн гурван янз байц ажиглагддаг. Оростой хиллэх зурваснаа байх Их Кавказын нурууны Базардүзү уул (4,466 м) хамгийн өндөр, эсрэгээр Каспийн тэнгисийн эрэгт (-28 м) хамгийн нам цэг байна гэж тооцоолжээ.

Бүхэлдээ 86,600 км² (дэлхийд 113-р том) нутагтай Азербайжанд 2011 онд 9.1 сая (дэлхийд 89-р олон) хүн аж төрөн сууж байна.[1] Энэ нь нэгж км²-т 105.8 хүн (дэлхийд 103-р шигүү) оногдож байна гэсэн үг. 2009 оны байдлаар хүн амын олонх 91.6%-ийг азербайжан үндэстэн бүрдүүлж байна.[8] Тэд түрэг салбарын огуз бүлгийн хэл яриатай болохоор турк, туркментэй арай ойр хамаатан болдог.

Газар зүй[засварлах | edit source]

Физик газар зүйн зураг
Губа аймгийн уулын ам
Кура гол

Афган орон 647,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Сомалигаас том буюу дэлхийн 43-р том орон болно.

Байрлал[засварлах | edit source]

Хойд өргөргийн 38°—41°, зүүн уртрагийн 44°—50° дотор байрладаг. Хойноос урагш 400 км, зүүнээс баруунш 500 км сунасан газар нутагтай.


Орон нутаг[засварлах | edit source]

Нэгдмэл төрийн байгууламжтай Азербайжан улсын нутаг дэвсгэр үндсэн 59 аймаг (rayon, «район»), эдгээр аймгаас гадуур 10 хот (şəhər) болон салангид оршсон Нахчыван орон гээд нэр бүхий 70 нутгаас бүрдэнэ. Цаашлавал аймгууд дотроо 2698 суурин газар (bələdiyyə), хотууд дотроо дүүрэг (şəhər rayon) болж хуваагддаг. Харамсалтай нь Уулын Карабах 12 нутгийг аваад тусгаарлачихсан.

Азербайжаны 70 аймаг, хот, өөртөө засах орныг ялгасан газрын зураг. Ногоон өнгөөр Уулын Карабахын эзлэсэн газрыг тэмдэглэв.

Тавин есөн аймаг
1. Абшерон
2. Агжабеди
3. Агдам
4. Агдаш
5. Акстафа
6. Агсу
8. Астара
10. Балакен
11. Барде
12. Бейлеган
13. Билесувар
14. Жабраил
15. Жалилабад     
16. Дашкесан
17. Шабран
18. Физули
19. Кадебай
21. Геранбой

22. Геокчай
23. Хажигабул
24. Имишли
25. Исмаиллы
26. Кельбажар
27. Кюрдамир
28. Лачин
29. Ланкеран
31. Лерик
32. Масаллы
35. Нефтечала     
36. Огуз
37. Габала
38. Кахи
39. Казах
40. Гобустан
41. Куба
42. Кубатлы

43. Кусары
44. Саатлы
45. Сабирабад     
46. Шеки
48. Сальяны
49. Шемаха
50. Шамкир
51. Самух
52. Сиазань
56. Тертер
57. Товуз
58. Ужар
59. Хачмаз
61. Ханлар
62. Хызы
63. Хожалы
64. Хожавед
65. Ярдымлы

66. Евлах
68. Зангелан
69. Закаталы
70. Зердаб
Арван хот
9. Баку
7. Ширван
20. Гянжа
30. Ланкеран
33. Мингечевир
34. Нафталан
47. Шеки
53. Сумгаит
55. Шуша
60. Ханкенди
67. Евлах
Өөртөө засах нэг орон
70. Нахчыван

Иш үндэс[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 11 July – The International Population Day, The demographic situation in Azerbaijan, The State Statistical Committee of the Republic of Azerbaijan, 11 July 2011, retrieved 12 July 2011
  2. 2.0 2.1 2.2 2.3 Azerbaijan:Report for Selected Countries and Subjects. International Monetary Fund. April 12, 2011-д хандсан.
  3. Distribution of family income – Gini index. The World Factbook. CIA. September 1, 2009-д хандсан.
  4. Human Development Report 2010. United Nations (2010). 4 November 2010-д хандсан.
  5. UN. UN classification of world regions. the original on 2012-05-27-с архивлагдсан. 2012-04-18-д хандсан.
  6. Definition of AZERBAIJAN. the original on 2012-05-27-с архивлагдсан. 2012-04-18-д хандсан. “independent country W Asia & SE Europe bordering on Caspian Sea”
  7. CIA. AZERBAIJAN. 2012-04-18-д хандсан. “Southwestern Asia, bordering the Caspian Sea, between Iran and Russia, with a small European portion north of the Caucasus range”
  8. The State Statistical Committee of the Azerbaijan Republic, The ethnic composition of the population according to the 2009 census.