Jump to content

Азийн Олимпын Зөвлөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Азийн Олимпын Зөвлөл
Olympic Council of Asia (англ.)
(АОЗ)
Зорилго: Олимпын наадмыг зохион явуулах, үйл ажиллагааны хангалтыг хянах
Удирдлага:  Кувейт Ахмед Фахад аль-Ахмед аль-Сабах
Байгуулагдсан огноо: 1982 он
Гишүүдийн тоо: 45
Төв байр: Кувейт хот, Кувейт
Цахим хуудас: http://www.ocasia.org/

Азийн Олимпын Зөвлөл (Англи: Olympic Council of Asia, OCA) нь Азийн улсуудын үндэсний олимпын хороодыг нэгтгэсэн байгууллага бөгөөд өдгөө 45 гишүүн Үндэсний Олимпын Хороотой. Ерөнхийлөгч нь Шейх Фахад Ал-Сабах. Төв нь Кувейт хотод байрлана.

АОЗ-ийн гишүүд

Дараах хүснэгтэд Азийн Олимпын Зөвлөлийн гишүүн орнуудыг ҮОХ нь байгуулагдсан, Олон Улсын Олимпын Хороогоор хүлээн зөвшөөрөгдсөн онтой нь хамт оруулав. Макаогийн ҮОХ нь ОУОХ-гоор хүлээн зөвшөөрөгдөөгүй тул Олимпын наадамд оролцдоггүй ч АОЗ-ийн зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй байдаг.

УлсКодҮндэсний Олимпын ХорооБайгуулагдсанЭшлэл
 Афганистан AFG Афганистаны Үндэсний Олимпын Хороо 1935/1936
 Арабын Нэгдсэн Эмират Улс UAE Арабын Нэгдсэн Эмирт Улсын Үндэсний Олимпын Хороо 1979/1980
 Бахрейн BRN Бахрейны Олимпын Хороо 1978/1979
 Бангладеш BAN Бангладешийн Олимпын Хороо 1979/1980
 Бруней BRU Бруней Даруссаламын Үндэсний Олимпын Зөвлөл 1984
 Бутан BHU Бутаны Олимпын Хороо 1983
 Вьетнам VIE Вьетнамын Олимпын Хороо 1976/1979
 Зүүн Тимор TLS Зүүн Тиморын Үндэсний Олимпын Хороо 2003
 Индонез INA Индонезын Үндэсний Спортын Хороо 1946/1952
 Ирак IRQ Иракийн Үндэсний Олимпын Хороо 1948
 Иран IRI Ираны Үндэсний Олимпын Хороо 1947
 Йемен YEM Йемений Олимпын Хороо 1971/1981
 Йордан JOR Йорданы Олимпын Хороо 1957/1963
 Казахстан KAZ Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндэсний Олимпын Хороо 1990/1993
 Камбож CAM Камбожийн Үндэсний Олимпын Хороо 1983/1994
 Катар QAT Катарын Олимпын Хороо 1979/1980
 Кувейт KUW Кувейтын Олимпын Хороо 1957/1966
 Киргиз KGZ Бүгд Найрамдах Кыргызстан Улсын Үндэсний Олимпын Хороо 1991/1993
 Лаос LAO Лаосын Үндэсний Олимпын Хороо 1975/1979
 Ливан LIB Ливаны Олимпын Хороо 1947/1948
 Макао MAC Макаогийн Олимпын Хороо 1987/—
 Малайз MAS Малайзын Олимпын Зөвлөл 1953/1954
 Мальдив MDV Мальдивын Олимпын Хороо 1985
 Монгол MGL Монголын Үндэсний Олимпын Хороо 1956/1962
 Мьянмар MYA Мьянмарын Олимпын Хороо 1947
 Балба NEP Непалын Олимпын Хороо 1962/1963
 Оман OMA Оманы Олимпын Хороо 1982
 Пакистан PAK Пакистаны Олимпын Холбоо 1948
 Палестин PLE Палестины Олимпын Хороо 1995
 Саудын Араб KSA Саудын Арабын Олимпын Хороо 1964/1965
 Сингапур SIN Сингапурын Үндэсний Олимпын Зөвлөл 1947/1948
 Сири SYR Сирийн Олимпын Хороо 1948
 Өмнөд Солонгос KOR Солонгосын Олимпын Хороо 1946/1947
 Умард Солонгос PRK Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Үндэсний Олимпын Хороо 1953/1957
 Тажикистан TJK Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний Олимпын Хороо 1992/1993
 Тайланд THA Тайландын Үндэсний Олимпын Хороо 1948/1950
 Туркменистан TKM Туркменистаны Үндэсний Олимпын Хороо 1990/1993
 Узбекистан UZB Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний Олимпын Хороо 1992/1993
 Филиппин PHI Филиппиний Олимпын Хороо 1911/1929
 Хонконг HKG Хонконг, Хятадын Спортын Холбоо, Олимпын Хороо 1950/1951
 Хятад CHN Хятадын Олимпын Хороо 1910/1979
 Хятадын Тайбэй TPE Хятадын Тайваний Олимпын Хороо 1960
 Шри Ланка SRI Шри Ланкын Үндэсний Олимпын Хороо 1937
 Энэтхэг IND Энэтхэгийн Олимпын Холбоо 1927
 Япон JPN Японы Олимпын Хороо 1911/1912
УлсКодҮндэсний Олимпын ХорооБайгуулагдсанЭшлэл
 Израил ISR Израйлийн Олимпын Хороо 1933/1952

Израйль нь АОЗ 1981 онд шинэчлэн зохион байгуулагдахад гишүүнээр элсэлгүй үлдсэн бөгөөд одоо Европын Олимпын Хорооны гишүүн.

Зохион байгуулдаг наадмууд

[засварлах | кодоор засварлах]

Загвар:OCA Загвар:ANOC