Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалт
Харагдац
Зээлийн батлан даалтын сангийн Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалт нь Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд батлан даалт гаргах үйлчилгээ юм.
“Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төсөл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2016-2023 онд хэрэгжинэ. Уг төсөл нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэй эх үүсвэртэй батлан даалттай санхүүжилтээр дэмжих зорилготой.
| Зээлийн хэмжээ | 2 тэрбум төгрөг хүртэл | ||
| Зээлийн хугацаа | 60 сараас хэтрэхгүй | ||
| Зээлийн хүү | 8.8%-15.0% (жилийн) (Банк тус бүрийн хүүгийн хэмжээ харилцан адилгүй байна) | ||
| Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа | 6 сар “Хөрөнгө оруулалтын зээл”
3 сар “Эргэлтийн хөрөнгийн зээл” |
||
| Батлан даалтын хэмжээ | Зээлийн 30%-60% хүртэл | ||
| Батлан даалтын дээд хэмжээ | 1.2 тэрбум төгрөг хүртэл | ||
| Батлан даалтын үйлчилгээний хураамж | 50,000 төгрөг | ||
| Батлан даалтын шимтгэл | 1% (жилийн) (Батлан даалтын үлдэгдлээс тооцож, жил бүр төлнө) |
Тавигдах шаардлага
[засварлах | кодоор засварлах]- Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхэлдэг байх
- Хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн үлдэгдэл үүсээгүй байх
- Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан санхүүгийн орлоготой байх
- Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх ЖДҮҮ эрхлэгчээр бүртгүүлсэн байх. (Шинээр бүртгүүлж болно.)
Бүрдүүлэх материал
[засварлах | кодоор засварлах]- Батлан даалтын өргөдлийн маягт, хураамж төлсөн баримт
- Компанийн гэрчилгээ, дүрэм (хуулбар)
- ЖДҮҮЭрхлэгчийн тодорхойлолт
- Компанийн хувьцаа эзэмшигч, зээлд төлөөлөх этгээдийн иргэний бичиг баримтууд
- Төсөл (төслийн зааврын дагуу)
- Санхүүгийн тайлан, орлого нотлох баримтууд (сүүлийн 1 жилийн)
- Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
- Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа
- Сангаас шаардсан холбогдох бусад баримт бичиг
Хамтран ажилладаг банкнууд:
[засварлах | кодоор засварлах]- Төрийн банк
- Худалдаа хөгжлийн банк
- Хаан банк
- Голомт банк
- Капитрон банк
- Хас банк
- Богд банк