Айзү их сургууль
Айзү их сургууль (Япон: 会津大学) нь Японы Фүкүшима мужийн Айзүвакамацү хотод байрладаг улсын их сургууль юм. Компьютер инженер ба англи хэлний боловсролд зориулагдсан. Тус сургууль нь компьютерын шинжлэх ухааны боловсролыг онцгойлуулан үздэг бөгөөд техник хангамж болон програм хангамжийн бакалавр ба магистр түвшин хүртэл байдаг. Тухай сургууль нь албан ёсоор олон хэлтэй ба бүх уулзалтууд, мэдэгдэл захидлууд нь орчуулагдаж, тайлбарлагдсан байдаг.
Ойролцоогоор профессоруудын 40% нь өөр орных бөгөөд Вьетнам, Энэтхэг, Өмнөд Солонгос, Канад, АНУ, Орос ба Хятад гэх орнууд багтсан байдаг. Оюутнууд бакалаврын турш англи хэлний лекцэд бүртгүүлээд зогсохгүй зарим компьютерын хичээлүүд нь англи хэлээр заагддаг. Мөн оюутнуудыг дипломын ажлаа англи хэлээр бичихийг шаарддаг. Айзү их сургууль нь олон улсын магистр болон докторын түвшний оюутнуудтай байдгаараа онцлогтой юм. Айзү их сургууль нь Британийн Times Higher Education (THE) боловсролын сэтгүүлээс 2021 оны 3 сарын 25-нд гаргасан "Дэлхийн их сургуулиуд Япон 2022"[1] гэх жагсаалтад 18-т жагсаж (улсын их сургуулиудаас 2-т), компьютер шинжлэх ухааны талбарт 7-т жагсжээ.
- ↑ "Japan University Rankings 2022". Times Higher Education (THE) (Англи хэлээр). 2022-03-16. Татаж авсан: 2025-03-20.