Jump to content

Айлган сүрдүүлэлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Айлган сүрдүүлэлт гэдэг нь ашиг (мөнгө, эд зүйл гэх мэт)-ийг албадлагаар олж авах үйл ажиллагааг хэлдэг. Ихэнх орны хуульд энэ нь гэмт хэрэгт тооцогддог. Хамгийн энгийн бөгөөд нийтлэг айлган сүрдүүлэлтийн хэлбэр нь дээрэм юм. Шударга бусаар бизнесийн давуу байдал авах зорилго тээн заналхийлэх хийх ч мөн айлган сүрдүүлэлтэд багтдаг. Үүнийг заримдаа “хамгаалалтын төлбөр” гэж нэрлэдэг ба учир нь залилагчид үл мэдэгдэх бас бус сүрдүүлгээс хамгаалсны төлбөр хэмээн нэрийддэг. Ийм “хамгаалалт” гэдэг нь үнэн хэрэгтээ мөнгө нэхэж буй тухайн тал өөрөө гэм хор учруулахгүй байхыг л хэлж байгаа бөгөөд энэ утга нь “хамгаалалт” гэх нэрийн цаана давхар утгаар нуугддаг. Ихэвчлэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүд ийм төрлийн үйлдэл гаргадаг. Ирээдүйд хүч хэрэглэхээ сануулж, түүнийг зогсоохын тулд мөнгө эсвэл эд хөрөнгө нэхэх нь энэ төрлийн гэмт хэргийг бүрдүүлэхэд хангалттай байдаг.

“Шахалт, тулгалт” хэмээх ойлголт нь зөвхөн сүрдүүлэг буюу хүч хэрэглэн ямар нэг зүйл шаардаж, авснаар хязгаарлагдахгүй. Албан ёсны утгаараа энэ нь бусдад бие болон сэтгэл зүйн өвдөлт, зовлон шаналал учруулах, эсвэл тэднийг хүсээгүй, таагүй нөхцөл байдалд оруулж, энэ бүхнийг тэвчихэд хүргэх үйлдлийг ч багтаадаг. “Шахалт тулгалт” гэдэг нэр томьёог заримдаа зүйрлэл байдлаар өндөр хүүгийн мөлжлөг эсвэл бараа, үйлчилгээнд хэт өндөр үнэ тогтоох үзэгдлийг нэрлэхэд ашигладаг. Гэвч эдгээр нь хуулийн хүрээнд сүрдүүлэгт тооцогддоггүй. Мөн энэхүү нэр томьёог өдөр тутмын нөхцөлд өргөн утгаар хэрэглэдэг. Жишээлбэл, хүн өөрийн хүсэлгүйгээр хэн нэгэнд өртэй мэт санагдаж, зайлшгүй шаардлагатай үйлчилгээ авахын тулд эсвэл эрх зүйн үр дагавраас зайлсхийхийн тулд ямар нэг зүйлийг өгөхөөс аргагүйд хүрсэн байдалд “Шахалт тулгалт” гэж хэлэх нь бий.