Аймаг, цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан - 2014
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдйн барилдаан
[засварлах | кодоор засварлах]Барилдааны тухай
[засварлах | кодоор засварлах]МҮБХ-оос зохион байгуулсан Аймаг, цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан 2014 оны 04-р сарын 13-ны өдөр цэгцтэй сайхан болж өндөрлөлөө. Барилдаанд а.х.а Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Батжаргал нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын заан Д.Батсүрэн а.а Г.Ганнямыг тахимдаж дайрахад дагуулж зайлаад, Ховд аймгийн Үенч сумын заан Б.Уртнасан а.а Л.Нямбаярыг суйлаад, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын заан Д.Баясгалан а.а Д.Тамирыг шахаж татаад угсруулж мордоод, Завхан аймгийн Отгон сумын заан Т.Дүгэрдорж а.а Б.Уугандавааг шахаж татаад, Завхан аймгийн Завханмандал сумын заан Б.Хүдэрчулуун а.з Ч.Энхзаяаг хөтлөж гүйлгэж хавсраад, а.н Г.Гантулга а.н Д.Аззаяаг сугадаж мушгиад давсан барилдаанууд урамтай сайхан байлаа. Мөн энэ даваанд а.н.н Ц.Ганбат с.з Э.Дарханбаттай, а.н.н Н.Энхжаргал с.з Д.Бат-Эрдэнэтэй, а.н.н Н.Жаргалбат с.з П.Өсөхбаатартай, а.н.н Ц.Адьяа с.з Э.Даштай, а.н.н Ч.Эрдэнэсайхан с.з Б.Баянмөнхтэй, а.н О.Цээбалдовжир а.н Г.Болдгэрэлтэй, а.н Б.Отгонцоож а.н Ц.Мөнхбаяртай, а.н Д.Анар а.н Н.Мустафатай тус тус оноолт таарсан нь үнэхээр ширүүн өрсөлдөөнтэй барилдаанууд байлаа.
Хоёрын даваанд гарч хүч үзсэн 22 сумын заанаас Баянхонгорын Г.Жамбалдорж а.а Д.Цэвэлсодномыг, “Алдар”-ын Э.Даш а.а Давж.Батбаярыг, Ховдын Б.Баянмөнх а.а Ч.Батчулууныг шороодуулж гурвын даваанд хүч үзэхээр болов.
Гурвын даваанд а.х.а Б.Одгэрэл с.з Э.Гансүхийн зүүн хөлийг шүүрч мөрлөж түлхээд, а.а Г.Баасандорж а.н Ч.Мөнхтогтохыг хавираад, а.н С.Батсайхан а.з Б.Батзоригийг хутгаж хөмрөөд, ц.н Б.Энхсайхан а.з Б.Бадамсүрэнгийн хөлийг шүүрч дараад, а.н Г.Болдгэрэл а.а Б.Ганболдыг сөрж хонгодож дайраад, а.н Ж.Цэрэндаваа а.а Т.Сүрэнжавыг хөнтрөөд давлаа.
Барилдааны гурвын даваанд а.х.а Ч.Батчулуун а.н С.Бямбадоржийг дугтарч татаад, а.х.а Б.Одгэрэл а.х Ц.Анхбаярыг хонгодож цацаад, а.а Б.Дэлгэрсайхан а.н.н Р.Батсүхийг дугтраад, а.а Б.Бат-Эрдэнэ а.а Т.Пүрэвсүрэнг бярдаж мушгиад, а.а Ц.Чимэддорж а.з Б.Номиндалайг хөмрөхөд үлдээд, а.а Г.Баасандорж а.з Н.Баттүвшинг дунгуйлдаж татаад давав. Энэ даваанд а.а Бо.Батжаргал с.з Э.Дашийг амлав. Ойрмогхон хоёр ч барилдаж Э.Даш давсан тул арслан даагаа нэхэхээр амлав. Гэсэн ч с.з Э.Даш бяртай байгаагаа харуулж татаж хавираад давснаар тэдний даваа унааны харьцаа 3:0 боллоо. Мөн тунасан хоёрын барилдаан сонирхолтой болж а.н.н Н.Энхжаргал шуудагдаж мөргөж түрээд а.н.н Н.Жаргалбатыг давлаа.
Оноолтын даваанд а.х.а Ч.Батчулуун с.з Э.Дашийг бярдаж өргөөд, а.х.а Ш.Мөнгөнбаатар ц.н Б.Энхсайханыг хөмрөөд, а.х.а Б.Одгэрэл а.н Б.Тайванг дунгуйлдаж татаад, а.а Б.Дэлгэрсайхан а.з Б.Болдбаатарыг шийдэмгий дайрахад дагуулж мушгиад, а.а Н.Жаргалбаяр а.а Г.Батнямыг дугтраад, а.а Б.Хадбаатар өмнөх даваануудад а.н Ц.Мөнхбаяр, с.з Б.Баянмөнх нарыг шороодуулсан а.а Б.Хаш-Эрдэнийг дагуулж зайлаад, Хөвсгөл аймгийн начин Б.Пүрэвдорж а.х.а О.Гантулгыг дотуур дан хавирч түрээд давсан бол а.н.н Н.Энхжаргал а.х.а Б.Батжаргалыг шуудагнаас илүүрхэн давлаа.
Тавын даваанд а.н.н Н.Энхжаргал а.х.а Ш.Мөнгөнбаатарыг сэнжигнээс дунгуйлдаж эргүүлээд, а.а Г.Баасандорж а.а Б.Дэлгэрсайханыг мордоод, а.а Н.Адьяабат а.а Н.Жаргалбаярыг дагуулж тохоход үлдээд, а.а С.Ерөөлт а.х Д.Тогтохжаргалыг давхар тохоод, а.а Л.Шинэбаатар а.а Б.Хадбаатарыг алсын шуудаг авч өргөөд, а.а Б.Эрдэнэхүү а.а Б.Бат-Оршихыг барьц сонгож мордоод давснаар дунд шөвөгт шалгарлаа.
Зургаагийн даваанд а.х.а Ч.Батчулуун а.а Г.Баасандоржийг бярдаад, а.х.а Б.Одгэрэл а.а Н.Адьяабатаас барьц сонгоод, а.а Л.Шинэбаатар а.а С.Ерөөлтийг араар нь хашиж мордоод давж их шөвөгт шалгарлаа. Тунасан хоёрын барилдаанд а.а Б.Эрдэнэхүү арал чацаар илүүрхэн давав.
Долоогийн даваанд а.х.а Ч.Батчулуун а.а Л.Шинэбаатарыг бярдаж мушгиад давсан бол а.х.а Б.Одгэрэл а.а Б.Эрдэнэхүүг баруун өхийлдөнгүүт давхар тавхайлдаад татчихав.
Үзүүр түрүүний барилдаан төдий удсангүй ир нь орсон Одгэрэл арслан Батчулуун арсланг зүүн хутгаж давхар зүүн тахимдаад давснаар түрүү бөхөөр шалгарав.
Шөвгийн бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]д\д | Цол | Овог нэр | Харъяалал |
---|---|---|---|
Түрүү | Аймгийн хурц арслан | Бат-очир Одгэрэл | Сэлэнгэ Жавхлант |
Үзүүр | Аймгийн хурц арслан | Чулуунбаатар Батчулуун | Төв Баяндэлгэр |
Шөвгийн дөрөв | Аймгийн арслан | Лхагвасүрэн Шинэбаатар | Архангай Батцэнгэл |
Аймгийн арслан | Болд Эрдэнэхүү | Баянхонгор Баянбулаг | |
Шөвгийн найм | Аймгийн арслан | Сүхбаатар Ерөөлт | Дархан-уул Хонгор |
Аймгийн арслан | Найдан Адъяабат | Архангай Тариат | |
Аймгийн арслан | Ганболд Баасандорж | Завхан Баянхайрхан | |
Аймгийн начин | Наранцэцэг Энхжаргал | Сэлэнгэ Мандал |
Барилдааны дүйз
[засварлах | кодоор засварлах]Гурвын даваа
1. Ч.Батчулуун а.х.а– С.Бямбадорж
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а– Ж.Бадрал а.х
3. Б.Одгэрэл а.х.а– Ц.Анхбаяр а.х
4. О.Гантулга а.х.а– Г.Болдгэрэл а.н
5. Ба.Батжаргал а.х.а– Д.Бямбасүрэн а.х
6. А.Сүмбээ а.а– С.Батсайхан а.н
7. Б.Дэлгэрсайхан а.а – Р.Батсүх а.н
8. Л.Шинэбаатар а.а– Г.Жамбалдорж с.з
9. Г.Батням а.а– Т.Жаргалсайхан а.х
10. Б.Хадбаатар а.а – Б.Буянмөнх а.з
11. Бо.Батжаргал а.а – Э.Даш с.з
12. П.Мөнхбат а.а– Ж.Цэрэндаваа а.н
13. С.Ерөөлт а.а– Б.Жавхлансайхан а.х
14. Н.Ганзориг а.а - Б.Пүрэвдорж а.н
15. Б.Бат-Эрдэнэ а.а– Т.Пүрэвсүрэн а.а
16. Н.Адъяабат а.а– П.Даваадорж а.н
17. Ш.Дарханбат а.а– Н.Мустафа а.н
18. Ц.Чимэддорж а.а– Б.Номиндалай а.з
19. Б.Эрдэнэхүү а.а– Д.Буянт а.з
20. Б.Бат-Орших а.а– Н.Энх-Амгалан а.а
21. Б.Ганхуяг а.а – Б.Энхсайхан ц.н
22. Ба.Отгонбаатар а.а –Б.Мөнх-Эрдэнэ а.з
23. Г.Баасандорж а.а– Н.Баттүвшин а.з
24. М.Еркебулан а.а –Р.Анхбаатар а.з
25. Б.Ганбаатар а.а– Ш.Мөнх-Од а.х
26. Б.Бат-Амгалан а.а – Б.Болдбаатар а.з
27. Б.Уртбаяр а.а – Д.Тогтохжаргал а.х
28. Б.Хаш-Эрдэнэ а.а– Б.Баянмөнх с.з
29. Н.Жаргалбаяр а.а– М.Даваасүрэн а.з
30. М.Бадарч а.а– Л.Цээсүрэн а.з
31. Х.Оргилболд а.а – Б.Тайван а.н
32. Н.Энхжаргал а.н –Н.Жаргалбат а.н
Дөрвийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а – Э.Даш с.з
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Энхсайхан ц.н
3. Б.Одгэрэл а.х.а– Б.Тайван а.н
4. О.Гантулга а.х.а – Б.Пүрэвдорж а.н
5. Ба.Батжаргал а.х.а – Н.Энхжаргал а.н
6. А.Сүмбээ а.а – Д.Тогтохжаргал а.х
7. Б.Дэлгэрсайхан а.а– Б.Болдбаатар а.з
8. Л.Шинэбаатар а.а– М.Бадарч а.а
9. Г.Батням а.а – Н.Жаргалбаяр а.а
10. Б.Хадбаатар а.а– Б.Хаш-Эрдэнэ а.а
11. П.Мөнхбат а.а – Б.Ганбаатар а.а
12. С.Ерөөлт а.а –М.Еркебулан а.а
13. Б.Бат-Эрдэнэ а.а – Г.Баасандорж а.а
14. Н.Адъяабат а.а– Ба.Отгонбаатар а.а
15. Ш.Дарханбат а.а – Б.Бат-Орших а.а
16. Ц.Чимэддорж а.а – Б.Эрдэнэхүү а.а
Тавын даваа
1. Ч.Батчулуун а.х.а – Б.Пүрэвдорж а.н
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Н.Энхжаргал а.н
3. Б.Одгэрэл а.х.а – Б.Ганбаатар а.а
4. Б.Дэлгэрсайхан а.а – Г.Баасандорж а.а
5. Л.Шинэбаатар а.а – Б.Хадбаатар а.а
6. С.Ерөөлт а.а– Д.Тогтохжаргал а.х
7. Н.Адъяабат а.а– Н.Жаргалбаяр а.а
8. Б.Эрдэнэхүү а.а –Б.Бат-Орших а.а
Зургаагийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а– Г.Баасандорж а.а
2. Б.Одгэрэл а.х.а –Н.Адъяабат а.а
3. Л.Шинэбаатар а.а – С.Ерөөлт а.а
4. Б.Эрдэнэхүү а.а– Н.Энхжаргал а.н
Долоогийн даваа
1. Ч.Батчулуун а.х.а – Л.Шинэбаатар а.а
2. Б.Одгэрэл а.х.а - Б.Эрдэнэхүү а.а
Наймын даваа
1. Ч.Батчулуун а.х.а – Б.Одгэрэл а.х.а
/үзүүрлэв/ /түрүүлэв/