Айсингиоро

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хадмал толь
Монгол нэрийдэл
кирилл үсгээр бичсэн
монголайсингиоро, айсин гиоро,
айсиньгёро, айсингёро,
айшингёро, айшингиоро
Гадаад нэрийдэл
англиAisin Gioro
оросайсин гёро, айсиньгёро
хятад爱新觉罗 айшинь жюэлуо
Тайлбар: Тогтсон монгол галиггүй

Айсингиоро (AisinGioro2.svgалтан ураг, алтан Гиоро) — манж Чин улсын (1616-1912) хааны ургийн овог байв.

Гиоро овогтой Нурхач баатар улс үндэслэсэн 1616 онд өөрийн биеэс эхлэн ургийн овгоо айсингиоро хэмээжээ.

Айсин гэдэг нь «алтан» гэсэн утгатай манж үг бол Гиоро нь манжийн унаган нутаг буюу Хармөрөн мужийн Иланьд байгаа нэгэн газрын манж нэр юм. Айсингиорогоос гадна иргэнгиоро, сусугиоро, сирингиоро гэх мэт гиоро овог (манжаар хала гэнэ) байх бөгөөд энэ тохиолдолд айсин нь манжаар мүкүн буюу овгийн задаргаа, тодотголын үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Айсин буюу «алтан» гэсэн үг манжуудад танил дотно юм. Тухайлбал тэдний зөрчин өвөг дээдэс 12-р зуунд Алтан улсыг (1115–1234) байгуулж явсан ба Нурхач Хожуу Алтан улсыг байгуулсан юм. Мөн монголын хаад алтан ураг хэмээдэг байсан.

Орчин цаг буюу Пүигийн дүү Айсингиоро Пүрэн овог нэрээ хятад болгохдоо утгыг хадгалан Жинь овогтон болсон.