Акаба булан
Харагдац

Акаба булан (араб. خليج العقبة; англи. Gulf of Aqaba, мөн Эйлатын булан, ивр. מפרץ אילת) — Синайн хойг болон Арабын хойгийг тусгаарладаг, Улаан тэнгисийн хойд хэсэгт орших булан. Булан урт гонзгой сунасан хэлбэртэй: 175 км урт, 29 км өргөн. Тус буланд хэдэн жижиг арал байдаг бөгөөд Тираны хоолойгоор Улаан тэнгистэй холбогддог. Акаба булангийн баруун эрэг болох Синайн хойг нь Египетэд, зүүн хэсэг нь Саудын Арабт харьяалагддаг. Булангийн эрэг нь Египет, Израил, Йордан, Саудын Араб гэсэн дөрвөн улсад хуваагддаг.
1967 онд Акаба булангийн өмнөд хэсэгт Израилын хөлөг онгоцуудыг Египетийн тэнгисийн цэргийнхэн бүсэлсэн нь Зургаан өдрийн дайнд хүргэсэн юм.