Jump to content

Акасака ордон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Акасака ордон

Акасака ордон (япон. 赤坂離宮), буюу Төрийн зочин хүлээн авах харш (япон. 迎賓館) — Японы Засгийн газрын зочин хүлээн авах хоёр ордны нэг юм. Анх 1909 онд угсаа залгамжлагч ханхүүд зориулсан хааны ордон болгон барьсан бөгөөд 1974 оноос хойш албан ёсоор гадаад орнуудын өндөр албан тушаалтнуудын хүлээн авах харш болгон ашиглаж байна. Энэхүү ордон нь Мото Акасака (Токиогийн Минато тойрог)-д байрладаг. 2009 онд Японы Үндэсний Эрдэнэсийн сан гэж бүртгэж авсан байна.

Ордны нийт талбай нь 15,000 хавтгай дөрвөлжин метр бөгөөд Японы хэв маягийн жижиг барилга зэрэг нийт цогцолбор нь 117,000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг байна.

Ордны гол барилга нь Японы цорын ганц "шинэ барокко" загвараар баригдсан юм. Энэ нь Английн Бакинхэмын ордонтой төстэй бөгөөд Мэйжийн эриний хамгийн том барилгуудын нэг юм.

Ордны цогцолбор дотор тойрон үргэлжилсэн 3.25 километр урт замтай юм.