Алаг Намар
| Алаг Намар | |
|---|---|
| Найруулагч: | Доржсамбуугийн Цогт |
| Продюсер: | Хүдэрбаатарын Чинзориг |
| Зохиол: | Хүдэрбаатарын Чинзориг |
| Дүрүүдэд: | Самдангийн Лхагвасүрэн Лувсандоржийн Энхбаяр Шагдаржавын Батбаяр Бямбацогтын Балжинням Базаррагчаагийн Эрдэнэцэцэг Намхайн Гантөгс Ганболдын Энхжин |
| Хөгжмийн зохиолч: | Болдын Энхсайхан |
| Зураглаач: | Хасбазарын Баяраа |
| Эвлүүлэгч: | Хасбазарын Баяраа |
| Студи: | Занаду Фильм |
| Компани | Бодьцогт Групп |
| Нээлт: | 2026 оны 01 сарын 13 |
| Хугацаа: | 85 минут |
| Улс: | |
| Хэл: | монгол |
«Алаг Намар» — 2026 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн, багаасаа нөхөрлөсөн гурван эрэгтэй найзын өсөлт, залуу насанд нь болсон нэгэн гунигт ослын үр дагавар, олон жилийн дараах хувь заяа, уучлал ба гэмшлийн түүхийг өгүүлэх уран сайхны кино.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Залуу үедээ нэг найз нь архидан, найзынхан найз охин нь ослоор амь үрэгдэхэд өөрийгөө буруутган буруугаа хүлээх гэсэн боловч аав нь нэр төр өө бодон энэ асуудлаас холдуулан гадагшаа явахаас өөр аргагүй болдог. Харин насанд хүрч, амжилтад хүрсэн хойноо хоёр найзынхаа амьдралд нууцаар туслуулахын тулд хүргэлтийн хүүг судлаачаар хөлслөн явуулна. Судлаач хүү тэдний амьдралын бэрхшээл, зовлонг ойлгон чин сэтгэлээсээ туслах бөгөөд энэ явцад өөрийн гарал, гэр бүлийн үнэт зүйлийг ч ухаарч эхэлнэ. Гурван найзын амьдралд өөр өөрийн сорилт тулгарна нэг нь гэр бүлийн санхүүгийн дарамтад, нөгөө нь эхнэрийн хожуу илэрсэн өвчинтэй тэмцэнэ. Гэвч найз нь тэдэнд үл мэдэгдэн тусалсаар, эцэстээ хоёр найз нь найзыгаа хэдийн уучилсан, залуу насны алдааг өршөөсөн байдаг нь ил болно. Харин тэдэнд тусалсан хүү эмээтэйгээ төрөлх нутаг руу буцан “Хүн өөрийгөө өнгөрсөн ба ирээдүйг холбогч гүүр” гэдэг амьдралын утгыг ойлгож, өөрийн зам мөрөө олно.[1]
Киноны дуу
[засварлах | кодоор засварлах]Алаг Намар киноны дууг дуучин Батмөнхийн Сарантуяа дуулжээ. [2]
Жүжигчид
[засварлах | кодоор засварлах]- Доржням - Самдангийн Лхагвасүрэн
- Очирсүх - Лувсандоржийн Энхбаяр
- Пүрэв - Шагдаржавын Батбаяр
- Төгөлдөр- Бямбацогтын Балжинням
- Номуунзул - Ганболдын Энхжин
- Цогзол - Базаррагчаагийн Эрдэнэцэцэг
- Насан - Намхайн Гантөгс
Гаднын холбоос
[засварлах | кодоор засварлах]- Алаг Намар — IMDb
- Киноны трэйлэр
- Алаг Намар бүх IP TV байршсан
- Алаг Намар бүх Skymedia д байршсан
- Алаг Намар тасалбар цэсэнд оржээ
- Алаг намар” кино үзэгчдийн хүртээл боллоо
- ↑ "' Алаг Намар тасалбар цэсэнд оржээ'". ori. 26 January 2026. Татаж авсан: 26 January 2026.
- ↑ "' Sarantuya Alag Namar'". Youtube. 26 January 2026. Татаж авсан: 26 January 2026.