Алалтун бэхи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ил Алтун бэхи (Ил Алти) нь Чингис хааны нэгэн нэр нь тодорхойгүй татвар эмээс төржээ[1]. Түүнийг Бөртэ үжингээс төрсөн Алталун гүнжтэй андуурах тохиолдол их байдаг. Түүнчлэн Ил Алтины нэрийг Лувсанданзаны Алтан Товчид Илалтун гэж холбож бичсэнийг Алталуны нэртэй дөхөм болгож Алалтун гэж крилл үсэгт ташаа буулгаснаар Алалтун бэхи гэх нэр ном зохиолд түгээмэл бичигдэх болжээ. Чухамдаа Чингис хаанд Алалтун гэдэг нэртэй охин байгаагүй. Харин Алталун (Бөртэ хатны бага охин) болон Ил Алтун буюу Ил Алти (Татвар эмээс төрсөн) гэх охид байсан бөлгөө.

Нэрний тухайд[засварлах | edit source]

Ил Алтигийн нэрний "Ил" нь Ил Хаан Хүлэгү болон Ил Кутлук (Аригбөхийн охин) нарын нэрэнд орсон Ил мөн юм. Ил гэдэг нь орчин цагийн Түрэг хэлнээ "орон нутаг, бүс нутаг" гэх утгыг илтгэнэ. Зарим түүхчид "Ил" гэдэг үгийг "Дэд, Бага" гэх утга илтгэнэ гэжээ. Учир нь Ил Хаад нь Монголын Эзэнт Улсын гол хаадаас доогуур зэрэгтэй, тэдэнд захирагддаг байсан юм. Иймээс Ил Алти буюу Ил Алтун гэдэг нь Бөртэ хатны охидоос доогуур зэрэгтэй хоёрдугаар эрэмбийн гүнж болохыг заан илтгэж байгаа бололтой.


Сүйн холбоо[засварлах | edit source]

Түүнийг Чингис хаан Уйгурын Барчук Иди-Кут (Гэгээн Дээдэс, Уйгурын хаадын цол) тегинд Монголын эзэнт улсад тууштай үнэнч зүтгэж, дагаар орно гэсэн андгайгаасаа буцаагүйн тул соёрхжээ. Гэвч Иди-Кут ханы анхны авааль эхнэр нь амьд мэнд байсан тул Ил Алти, Иди-Кут нарын ураг холбохыг хойш тавьжээ[1]. Ил Алти бас насны хувьд бага байсан болов уу. Хожим нь тэр авааль эхнэр нь бие барсан ч Чингис Хаан насан эцэслэсэн тул тэдний гэрлэлт дахин 2 жилээр хойшлогдов. Энэ үед Өгөдэй хаан сууринд суусан байжээ.[1] Өгөдэй хаан эцгийн андгайг санаж Барчукт Ил Алтийг өгөхөөр тогтсон боловч Ил Алти Барчук Иди-Кутыг Өгөөдэй хааны ордод ирэхээс өмнө нас баржээ. Иймээс Ил Алтийн оронд Өгөдэй хаан Алажи Бэхи нэрт охиныг Барчукт өгсөн авч Алажи Бэхийг Беш Балигт хүрэхээс өмнө Барчук нас барав. Оронд нь хөвгүүн Кесмес нь Өгөөдэй хааны орд руу биечлэн очиж Алажи бэхитэй гэрлэхийг гуйж, хаан түүнд Алажи бэхийг соёрхсон боловч ураг холбохоос өмнө Кесмэс бас насан эцэслэв. Ингээд Алажи Бэхи нэгэнт Уйгудын Беш Баликт байсан тул Дөргэнэ хатан төр барин суух үедээ Кесмесийн дүү Салинди Иди-Кутад хатан болгож өгсөн байна[2].

Иди-кутын гэр бүл Өгөдэй хааны удмынхантай ураг төрлийн дотно харилцаатай байсан тул Мөнх хааныг сууринд суухад шийтгэгдэж Гүюг хааны хатан Огул Гаймиш нарын хүмүүсийн хамт цаазлагдсан байна[1].

Ном зохиолд[засварлах | edit source]

Ил Алти нь АНУ-н зохиолч, түүхч Жак Уэтерфордын Монгол Хатдын Нууц Товчоо номны гол дүрүүдийн нэг юм. Ил Алтийг номон дээр Уйгурын эмэгтэй-хаан бөгөөд баатарлаг ухаантай бүсгүй байсан гэж дүрсэлжээ.

Шүүмжлэл:[засварлах | edit source]

Жак Уэтерфорд өөрийн номондоо Ил Алти болон Алталуны түүхийг холбож нэгэн дүр болгон бичжээ. Зохиолч хэдийгээр түүхэн эх сурвалжуудад тулгуурлан номоо бичсэн авч эх сурвалжийн мэдээллээс зөрчилтэй өгүүлэл бичсэн байна. Түүний ашигласан Перс хэл дээрхи хоёр гол эх сурвалжид Алталун болон Ил Алтийг хоёр өөр хүн болохыг тодорхой дурьдсан[1] байдаг төдийгүй Ил Алтийг Бурчак Иди-Куттай ураг холбохын өмнө нас барсан тухай бас тэмдэглэсэн бөлгөө[2].

Холбоотой мэдээ[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 Рашид-ад-Дины Судрын Чуулган
  2. 2.0 2.1 Juvaini, Ala-ad-Din Ata-Malik. Genghis Khan The History of the World Conqueror.