Албастр

Албастр бол гипсний нунтаг хийхэд хэрэглэдэг зөөлөн чулуу ба эрдэс юм. Археологичид, геологчид мөн чулууны үйлдвэрлэлийнхэн Албастрын талаар өөр өөр тодорхойлолт хэлдэг. Археологид, Албастр гэдэг нэр томъёог хоёр өөр эрдсээр хийгдсэн эд зүйл, олдворууд гэдэг. 1 дүгээрт: Нарийн ширхэгтэй, том гипс, 2 дугаарт: нарийн ширхэгтэй, туузан хэлбэртэй кальцит хэмээн хэлдэг. Химийн аргаар, гипс нь кальцийн усжсан сульфат боловч кальцийн шохойжсон карбонат гэж тайлбарладаг. Албастрын төрлүүд болох гипс, кальцит хоёрт цайвар өнгө, гэрэл нэвтрүүлэх чанар, сийлбэрлэж, баримал хийхэд тохиромжтой зөөлөн чулуу зэрэг ижил төстэй шинж чанарууд байдаг. Ийм учраас түүхэнд албастрыг гоёл чимэглэлийн сийлбэр эдлэл, урлагийн бүтээлүүдийг үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж ирсэн гэдэг. Кальцит албастрыг судалт гартаам-гантиг, Египетийн албастр бас Дорнын албастр гэж ч нэрлэдэг бөгөөд эдгээр нэр томьёо нь ихэвчлэн туузан судалтай, Италийн цагаан өнгөтэй шохойн чулуу эсвэл цайвар шаргал ба бор өнгийн мушгиралдсан судалтай сталгмит гаралтай шохойн чулуугаар танигдсан гэдэг.