Алгирдас Бразаускас

А́лгирдас Бразаускас (литв. Algirdas Mykolas Brazauskas; 1932 оны 9-р сарын 22-нд Рокишкис хотод төрсөн — 2010 оны 6-р сарын 26-нд Вильнюс хотод нас барсан) — Литва улсын төрийн болон улс төрийн зүтгэлтэн, 1993-1998 онуудад Литва улсын Ерөнхийлөгч, 2001-2006 онуудад Литва улсын Ерөнхий сайд. Эдийн засгийн ухааны доктор (1974).
1993 оны 2-р сарын 14-нд тэрээр Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхийлөгчөөр 60 хувийн санал авч 5 жилийн хугацаатай сонгогдсон байна. Тэрээр сонгогдсоныхоо дараа Литвын Үндсэн хуулийн дагуу 1993 оны 2-р сарын 19-нд Литвын Ардчилсан хөдөлмөрийн намын даргын албан тушаалаасаа огцорч, намын гишүүнчлэлээ түдгэлзүүлжээ. Түүний тангараг өргөх ёслол 1993 оны 2-р сарын 25-нд болсон.
1997 оны 10-р сарын 6-нд ерөнхийлөгчийн хувьд сүүлчийн хэвлэлийн бага хурал дээр тэрээр хоёр дахь удаагаа нэр дэвшихээс татгалзав. Түүний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 1998 оны 2-р сарын 26-нд дуусахад 1998 оны 1-р сард болсон сонгуульд ялсан Валдас Адамкус түүний халааг авсан юм.
- 1932 онд төрсөн
- 2010 онд өнгөрсөн
- Литвын улс төрч
- Литвын ерөнхийлөгч
- Литвын ерөнхий сайд
- Хүндэт легионы гишүүн (их загалмай)
- Инфант Дом Энрике одон шагналтан (их загалмай)
- Их Витаутасын одон шагналтан (их загалмай)
- Их Витаутасын одон шагналтан (их загалмай одонгийн гинжтэй)
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай одонгийн гинжтэй)
- Марийн орны гинжит загалмай одон шагналтан
- Оросын хүндэтгэлийн одон шагналтан
- Цэцэн Ярослав вангийн одон шагналтан (1-р зэрэг)
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- Цагаан Од одон шагналтан (I зэрэг)