Александерплац

Александерплац (герман. Alexanderplatz — «Александрын талбай», буюу товчоор Алекс герман. Alex) — Берлин хотын төв талбай бөгөөд нийслэл хотын түүхэн дурсгалт газар юм. Явган зорчигчийн талбай нь ердийн тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд Митте дүүргийн түүхэн Кёнигсштадт хороололд байрладаг. Берлинчүүд энэ талбайг ихэвчлэн зүгээр л "Алекс" гэж нэрлэдэг. Талбайгаар өдөр бүр 360,000 орчим хүн зорчдог байна. Александрплац өртөө нь бүс нутгийн галт тэрэг болон S-Bahn (хотын төмөр зам)-д үйлчилдэг. Берлиний метроны ижил нэртэй өртөө талбайн доор байрладаг байна.
1701 оноос уг талбайг албан ёсоор "Хааны хаалганы талбай" (герман. Königs Tor Platz) гэж нэрлэдэг байсан. 1805 оны намар Оросын эзэн хаан I Александрын хийсэн айлчлалыг хүндэтгэн Пруссийн хаан III Фридрих Вильхельмийн зарлигаар уг талбайд одоогийн нэрийг нь өгсөн түүхтэй.
Дэлхийн хоёрдугаар дайны дараах үед буюу Зүүн Германы үед, 1966-1970 онд уг талбай шинэ барилгууд барьж, Зүүн Берлиний төв рүү тэлж байв. Парк Инн by Radisson Berlin Alexanderplatz өндөр зочид буудал (125 метр), асар том их дэлгүүр, Багш нарын ордон, хожим нь телевизийн цамхаг энд баригдсан. Олон орны цагийг хэлэх боломжийг олгодог том эргэлддэг цаг, усан оргилуур нь хуучин БНАГУ-ын архитектурыг санагдуулдаг юм.