Александер Стубб

Александер Стубб (швед. Cai-Göran Alexander Stubb; 1968 оны 4-р сарын 1-нд Хельсинки хотод төрсөн) — Финландын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2024 оны 3-р сарын 1-нээс Финландын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
А.Стубб Үндэсний эвслийн намын гишүүн бөгөөд 2014-2016 онд тус намын дарга байсан.
Тэрээр улс төрийн карьераа дипломатчаар эхлүүлсэн байна. 1999 онд тэрээр 2004 онд 6 дахь удаагийн Европын парламентад сонгогдсон. 2008 онд тэрээр ЕАБХАБ-ыг тэргүүлж байжээ. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө тэрээр Финландын Гадаад хэргийн сайд (2008-2011), Европын холбооны асуудал эрхэлсэн сайд (2011-2014), Ерөнхий сайд (2014-2015), Сангийн сайд (2015-2016), Парламентын гишүүн (2011-2017) байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Александер Стубб 1968 онд хоккейн ажилтан швед гаралтай эцэг Иоран Стубб, фин гаралтай эх Кристель (1943—2008) нарын гэрт Хельсинки хотод төрсөн.
Александр Стубб хоёр хэлтний гэр бүл өсч хүмүүжсэн (аавынх нь төрөлх хэл нь Швед, ээжийнх нь төрөлх хэл нь Фин). Тэрээр АНУ-ын Флорида мужийн Дейтона Бич хотод сургуульд сурч, 1986 онд төгссөн. 1988 онд Хельсинкийн Ларкан ахлах дунд сургуулийг төгсөж, Улсын нэгдсэн шалгалтанд тэнцсэн. Дараа нь Финландын Зэвсэгт хүчинд алба хаасан байна.
Тэрээр 1989 онд АНУ-ын Өмнөд Каролина мужид их сургуульд ороод эхэндээ бизнесийн чиглэлээр суралцсан боловч хожим нь улс төрийн шинжлэх ухаан руу шилжиж, 1993 онд онц дүнтэй, бакалаврын зэрэгтэй төгссөн.

1994 онд Стубб Парисын Сорбонны Их Сургуульд франц хэлээр соёл иргэншлийн түүхийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд жилийн дараа Брюгге дэх Европын коллежид Европын дотоод хэргийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр чөлөөт цагаараа хоккейн дасгалжуулагч, гольфын хэрэгслийн дэлгүүрт худалдагч, Германд цаасан үйлдвэрт дадлагажигчаар ажиллаж байжээ.
1999 онд Стубб Лондонгийн Эдийн Засгийн дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Тэрээр Фин, Швед (төрөлх хэл), мөн англи, герман, франц хэлээр чөлөөтэй ярьдаг байна.
1995-1997 онд Стубб Финландын Гадаад хэргийн яамнд зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 1997-1998 онд Финландын Шинжлэх ухааны академид судалгаа хийсэн бөгөөд 1999-2001 онд тэрээр Брюссель дэх Европын Холбооны Финландын төлөөлөгчийн газарт тусгай судлаачаар ажиллаж байсан.
2004 онд Александер Стубб Үндэсний Эвслийн намаас нэр дэвшиж Европын парламентад нэр дэвшиж, 100,000 гаруй санал аваад Европын парламентын гишүүн болсон. Европын парламентад тэрээр Европын Ардын Нам (EPP) – Европын Ардчилсан Нам (EDP) бүлгийн гишүүн байсан. Стубб нь Европын парламентын хамгийн нэр хүндтэй, идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд Төсвийн хяналтын хороонд, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, дотоод зах зээлийн хорооны дэд ерөнхийлөгч, Үндсэн хуулийн хороонд ажиллаж байжээ. Тэрээр Европын парламентын орчуулгын үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхийг уриалж байсан юм.
Мөн тэрээр Финландын Гадаад хэргийн сайд (2008-2011), Европын холбооны асуудал эрхэлсэн сайд (2011-2014), Ерөнхий сайд (2014-2015), Сангийн сайд (2015-2016), Парламентын гишүүн (2011-2017) байсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Бельгийн монополийн эсрэг болон хувийн нууцын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн фирмийн Английн хуульч Сюзанна Иннес-Стуббтай гэрлэсэн. Хосууд хоёр хүүхэдтэй: 2001 онд төрсөн охин Эмилия, 2004 онд төрсөн хүү Оливер-Йохан. Тэд Эспо хотод амьдардаг байна.