Александр Вишневский
Александр Вишневский залуу (орос. Алекса́ндр Алекса́ндрович Вишне́вский, 1906 оны 24-нд Оросын хаант улсын Казань хотод төрсөн—1975 оны 11-р сарын 19-нд Москва хотод нас барсан) — зөвлөлтийн мэс засалч, Ангаах ухааны доктор, эрдэмтэн профессор, ЗХУ-ын Батлан хамгаалах яамны ерөнхий мэс засалч, цэргийн анагаах ухааны албаны хурандаа генерал (1963). 1966 онд ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
ЗХУ-ын ШУА-ийн Анагаах ухааны салбарын академич Александр Васильевич Вишневский-гийн хүү.
Намтар
[засварлах | кодоор засварлах]А.Вишневский 1906 оны 5-р сарын 24-нд Казань хотод Оросын болон зөвлөлтийн нэрт мэс засалч Александр Васильевич Вишневский, дампуурсан караитын тамхи үйлдвэрлэгчийн охин Раиса Семёновна (төрөхдөө-Самойлова) нарын хүү болж төрсөн. Казанийн их сургуулийг төгссөн. Тэрээр профессор И.В.Домрачёвын удирдлага дор дадлага хийж байсан.
1936 онд А.А.Вишневский "Уяман өвчний эмгэг жам, эмчилгээний асуудал" сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.
1939 онд Монгол дахь Халхын голын орчимд Японы милитаристуудын эсрэг тулалдаанд армийн 1-р бүлгийн мэс заслын зөвлөх эмчээр оролцсон байна.
Мөн 1939-1940 оны Зөвлөлт-Финландын дайнд Улаан Армийн 9-р армийн ахлах мэс засалчаар оролцсон.
Зөвлөлтийн Аугаа эх орны дайн эхэлснээр - А.Вишневский Армийн мэс засалч, Волхов, Карелийн фронтын ахлах мэс засалчаар ажиллаж байв. 1948 оноос өөрийн эцэг ЗХУ-ын Анагаах ухааны академич А.В.Вишневскийн нэрэмжит мэс заслын хүрээлэнгийн захирал, нэгэн зэрэг 1956 оноос хойш Зөвлөлтийн армийн ахлах мэс засалч байжээ.
1953 онд дэлхийд анх удаа митрал нарийсалтай холбоотой зүрхний мэс заслыг хэсэгчилсэн мэдээ алдуулалтын дор хийжээ. 1957 онд А.Вишневский ЗСБНХУ-д зүрхний хиймэл уушигны аппарат ашиглан анхны амжилттай "зүрхэнд" мэс заслыг хийжээ.
Александр Александрович Вишневскийн хүүхдүүд анагаах ухааны мэргэжлийн удмыг үргэлжлүүлжээ. Түүний хүү Александр Александрович Вишневский (1939-2013) эцэгтэйгээ адил нэртэй байсан бөгөөд мөн мэс засалч, эрдэмтэн байжээ. Охин Мария Вишневская (1935-2020) Филатовын хүүхдийн эмнэлэгт бараг бүх насаараа ажилласан байна.