Александр Горчаков
Александр Михайлович Горчаков (1798 оны зургаадугаар сарын 4-ндюл. / зургаадугаар сарын 15-ндгри.өнөөгийн Эстонийн Хаапсалу хотод төрсөн; 1883 оны гуравдугаар сарын 11-нд Германы Баден-Баден хотод нас барсан) Оросын эзэн хаан Александр II үед Гадаад харилцааны байгууллагыг удирдаж байсан бөгөөд 1867 оноос Оросын эзэнт улсын сүүлчийн канцлер байсан.
Эцэг хошууч генерал тайж Михаил Алексеевич Горчаков, эх нь баронессы Елена Доротеи Ферзен байсжээ.
Александр Горчаков Царскосельсий лицейд хүмүүжсэн бөгөөд тэнд алдарт зохиолч А.Пушкинтай нөхөрлөж явжээ. Залуугаасаа их ганган, олон найзтай, гярхай нэгэн байсан гэж Пушкин түүнийг тодорхойлсон байдаг.
1819 онд Горчаков Эзэн хааны ордны "камер-юнкер" цол хүртэж байжээ. 1820—1822 онд тайж Нессельродын хамт Троппау, Люблян, Верона зэрэгт олон улсын хуралд оролож байжээ. 1822-1827 онд Лондон дахь Оросын ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, дараа нь Ром хотод мөн дипломат алба хашсан байна. 1828 онд түүнийг Берлин дахь ЭСЯ-нд зөвлөх, тэндээсээ Флоренцид Түр хамаарагчаар ажиллаад 1833 оноос Венад ЭСЯ-ны зөвлөхөөр шилжин ажилласан байна.
1841 онд Штутгартад томилогдоод тэндээ 12 жил Онц бөгөөд бүрэн эрхт Элчээр ажиллсан байна. Тайж Горчаков Франкфурт-дахь -Майнд 4 жил болох хугацаанд пруссын төлөөлөгч Отто фон Бисмарктай дотносон байна.
Парисын Конгрессын дараа Граф Нессельрод огцорч 1856 оны 4 дүгээр сард Оросын Гадаад хэргийн сайдаар А.Горчаков томилогдсон байна.
А.Горчаков Оросын гадаад бодлогын гол зорилтыг Хар тэнгисийг саармагжуулах тухай Парисын гэрээний заалтуудыг хүчингүй болгохоос ажлаа эхлүүлж байв. Тэрээр Европын гүрнүүдийн Оросын эсрэг нэгдсэн эвсэлд орж, 1870 онд Орост Хар тэнгист тэнгисийн цэргийн флот байгуулж, тэнгисийн цэргийн бааз байгуулахыг зөвшөөрсөн Конвенцид гарын үсэг зурж чадсан юм.
1875 онд Горчаковын дипломат албан тушаал Францыг Германы шинэ түрэмгийллээс аварсан юм. 1877-1878 оны Орос-Туркийн дайны үеэр. А.Горчаков тодорхойгүй байр суурь эзэлсний үр дүнд Берлиний конгресс (1878) дээр Орос улс ялалтынхаа үр шимийг алджээ. Энэ нь сайдын нэр хүнд буурахад ихээхэн нөлөөлсөн бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар тэрээр үнэхээр тэтгэвэрт гарсан.
1882 онд Горчаков албан бусаар огцорсон байна.
1883 оны 2 дугаар сарын 27-нд Баден (Швейцарь) хотод нас барав.
- Оросын Хаант Улсын канцлер
- Оросын Хаант Улсын гадаад хэргийн сайд
- Оросын Хаант Улсын дипломат төлөөлөгч
- Австри дахь Оросын элчин сайд
- Австрийн Хаант Улсын хүн
- Герман дахь Оросын элчин сайд
- Оросын ван
- Рюриковичууд
- Александр Невскийн одон шагналтан
- Вюртембергийн Титэм одон шагналтан (зэрэг тодорхой бус)
- Гэгээн Андрей одон шагналтан
- Гэгээн Аннагийн одон шагналтан
- Гэгээн Владимирын одон шагналтан
- Гэгээн Иштван одон шагналтан (рыцарь)
- Данеброг одон шагналтан
- Заан одон шагналтан
- Зарын одон шагналтан (рыцарь)
- Ордны Үнэнч одон шагналтан
- Оросын Гэгээн Станислав одон шагналтан
- Серафимов одон шагналтан
- Хаан ба Ханы Цагаан бүргэд одон шагналтан
- Хар Бүргэд одонгийн хүлэг баатар
- Хүндэт легионы гишүүн
- Оросын Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүн
- Оросууд
- 1798 онд төрсөн
- 1883 онд өнгөрсөн