Jump to content

Александр Горшков

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Александр Горшков

Уран гулгалт
Төлөөлдөг улс:  Зөвлөлт Холбоот Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАлександр Георгиевич Горшков
Төрсөн огноо1946 оны 10 сарын 8
Төрсөн газарМосква
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байрИнсбрук 1976Мөсний бүжиг
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байрКолорадо-Спрингс 1969Мөсний бүжиг
Алтан медаль – нэгдүгээр байрЛюблян 1970Мөсний бүжиг
Алтан медаль – нэгдүгээр байрЛион 1971Мөсний бүжиг
Алтан медаль – нэгдүгээр байрКалгари 1972Мөсний бүжиг
Алтан медаль – нэгдүгээр байрБратислава 1973Мөсний бүжиг
Алтан медаль – нэгдүгээр байрМюнхен 1974Мөсний бүжиг
Алтан медаль – нэгдүгээр байрГётеборг 1976Мөсний бүжиг

Александр Георгиевич Горшков (1946 оны 10 сарын 8-нд Москвад төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын мөсний бүжгийн тамирчин юм. Людмила Пахомоватай хослон гулгадаг байсан тэрээр 1976 оны олимпын аварга болсноос гадна дэлхийн аварга цолыг 6 удаа хүртжээ. Горшков 2010 оны 6 сарын 4-нд Новогорскт болсон Оросын Уран Гулгалтын Холбооны хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ[1].

Горшков Динамо нийгэмлэгт харьяалагддаг байсан бөгөөд түүний хослон гулгагч нь эхнэр Людмила Пахомова нь байсан юм. Тэд хамтдаа 1967 оноос эхэлж гулгасан бөгөөд 1970 онд гэрлэцгээжээ. 1976 онд мөсний бүжгийн төрөл анх удаа олимпын наадмын хөтөлбөрт багтахад оролцож, алтан медаль хүртсэн. Тамирчны замналаа өндөрлөсний дараа Горшков Олон Улсын Уран Гулгалтын Холбооны мөсний бүжгийн техникийн комиссын даргын албыг хашиж байв.

Тэр Пахомовагийн хамт Дэлхийн уран гулгалтын алдрын танхимд 1988 онд багтсан бөгөөд харамсалтай нь Пахомова хорт хавдрын улмаас 1986 онд нас барсан байсан билээ[2].

Л.Пахомова, А.Горшков нар 1969 онд

Людмила Пахомовагийн хамтаар

Тэмцээн 1966-67 1967-68 1968-69 1969-70 1970-71 1971-72 1972-73 1973-74 1974-75 1975-76
Өвлийн олимп1st
Дэлхийн АШТ1362111111
Европын АШТ10531121111
ЗХУ-ын АШТ22111111
Московские новости сонины нэрэмжит тэмцээн11111
  1. "Gorshkov is the new FFKKR president, Piseev has become CEO" (Орос хэл хэлээр). Mail.ru. 2010 оны 6 сарын 4. Эх хувилбараас архивласан: 2012-07-11. Татаж авсан: 9 сарын 3. {{cite web}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)CS1 maint: unrecognized language (link)
  2. LYUDMILA PAKHOMOVA - New York Times
 Commons: Александр Горшков – Викимедиа зураг, бичлэг, дууны сан