Александр Нилл

Александр Нилл (1883-1973)

Александр Сатерленд Нилл (англи. Alexander Sutherland Neill; 1883 оны 10-р сарын 17-нд Форфар хотод төрсөн 1973 оны 9-р сарын 23-нд нас барсан) -Шотладын сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын шинчлэгч, сурган хүмүүжүүлэх "Саммерхилл" үзлийн үүсгэгч. А.С.Нилл хүүхдийн хувийн эрх чөлөөг хөгжүүлэх үзэл санааг дэмжигч бөгөөд үндэслэгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Нилл шотландын Форфар хотод төрсөн. Тэрээр айлын арван гурван хүүхдийн нэг байв. Эцэг, эх нь сургуулийн багш нар байсан. Хэсэг хугацаанд орон нутгийн сургуульд багшаар ажилласны дараа Нилл Эдинбургийн их сургуульд элсэн орж, 1912 онд эрдмийн зэрэг хамгаалжээ. 1914 онд тэрээр Гретна Грин тосгоны сургуулийн захирал болсон байна. Александр Ниллийн гүн ухаанд Мария Монтессори, Зигмунд Фройд, Вильгельм Рейх нарын бүтээл ихээхэн нөлөөлсөн байна.

1921 онд Нилл Англиас явж Дресдений ойролцоох Хеллерау хотод тэрээр Хаан Альфредийн (King Alfred) сургуульд сүүлд нь түүний эхнэр болсон Лилиан Ричардсонтай танилцсан байна. Хеллерау хотод Александр Нилл Лилиан Ричардсон, Кристиан Беэр нартай хамтран Олон улсын сургуулийг байгуулжээ. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд Нилл өөрийн зарчмуудыг даган хэрэгжүүлэх боломжийг олгосон байна. Хожим нь тус сургуулийг эхлээд Австрийн Зонтагберг, дараа нь 1923 онд Английн Лайм Режис (англ. Lyme Regis) хотод шилжүүлж, Саммерхилл (Summerhill) гэж нэрлэжээ.

Нилл тус сургуульд захиралаас гадна алгебр, геометр, металл боловсруулах хичээл заадаг байжээ. Тэрээр оюуны үйлсэд өөрийгөө зориулсан хүмүүсээс илүү чадварлаг гар урчуудыг биширдэг гэж олонтаа хэлдэг. Сурагчид дарамт шахалтаар биш сайн дураараа сурдаг учраас хурдан сурдаг, мэдлэг нь илүү гүнзгий байдаг гэж үздэг байв.

A.Нилл хоёр удаа гэрлэсэн. 1973 онд түүнийг нас барсны дараа тус сургуулийн захирлын үүрэг түүний хоёр дахь эхнэр Эна Вуд Ниллд шилжиж, 1985 он хүртэл тус сургуулийг удирдаж байжээ. 1985 оноос өнөөг хүртэл тус сургуулийн захирлаар Александр Ниллийн охин Зоя Рэдхед ажиллаж байна.

Боловсролын үзэл бодол[засварлах | кодоор засварлах]

Хүүхдийн аз жаргал нь тэдний хүмүүжилтэй холбоотой, шийдвэр гаргахад аз жаргал шийдвэрлэх хүчин зүйл байх ёстой бөгөөд энэ аз жаргалын эх үүсвэр нь хувийн эрх чөлөө юм гэж Нилл үздэг байв. Хүүхдийг эрх чөлөөний мэдрэмжээс нь салгаж, хүүхэд насандаа учирсан аз жаргалгүй байдал нь насанд хүрсэн хойноо сэтгэл зүйн асуудалд хүргэдэг гэдгийг тэрээр ойлгосон юм. Хүүхдэд өөрийгөө тодорхойлох, шүүмжлэлтэй сэтгэх, сохрохгүй дуулгавартай байдлыг хөгжүүлэхэд нь туслах Ниллийн үзэл санаанууд нэгэн цагт радикал эсвэл маргаантай гэж тооцогддог байсан ч эдгээр санааг нийгмийн дэг журамд заналхийлсэн гэж үздэг консерватив сурган хүмүүжүүлэгчид байдаг юм.

1921 онд Нилл өөрийн боловсролын онолыг бодитоор байдалд харуулах зорилгоор Саммерхилл (Summerhill) сургуулийг байгуулжээ. Хүүхдүүд хичээлд албадан суух шаардлагагүй үед хамгийн сайн сурдаг гэдэгт тэр итгэл дүүрэн байсан. Мөн тус сургуулийн дүрэм журмыг тогтмол ардчиллын зарчмаар хуралдуулдаг байсан. Сурагчид багш нартай адил санал өгөх эрхтэй байжээ.

Номнууд[засварлах | кодоор засварлах]

  • A Dominie’s Log (1916)
  • A Dominie Dismissed (1916)
  • Booming of Bunkie (1919)
  • Carroty Broon (1920)
  • A Dominie in Doubt (1920)
  • A Dominie Abroad (1922)
  • A Dominie’s Five (1924)
  • The Problem Child (1926)
  • The Problem Parent (1932)
  • Is Scotland Educated? (1936)
  • That Dreadful School (1937)
  • The Last Man Alive (1938)
  • The Problem Teacher (1939)
  • Hearts Not Heads in the School (1945)
  • The Problem Family (1949)
  • The Free Child (1953)
  • Summerhill: A Radical Approach to Child Rearing (Preface by Erich Fromm) (1960)
  • Freedom, Not License! (1966)
  • Talking of Summerhill (1967)
  • Children’s Rights: Toward the Liberation of the Child (with Leila Berg, Paul Adams, Nan Berger, Michael Duane, and Robert Ollendorff) (1971)
  • Neill, Neill, Orange Peel! (1972)

Stub icon

Энэ багшийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.