Алексей Навальный
Алексей Анатольевич Навальный (1976 оны 6-р сарын 4-нд ЗХУ-ын Москва хотын ойролцоох Одинцовын дүүргийн цэргийн Бутынь хотхонд төрсөн) -Оросын улс төрийн болон олон нийтийн зүтгэлтэн, хуульч, видеоблог хөтлөгч.
Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг.
1998 онд 22 настайдаа ОХУ-ын Ард түмнүүдийн найрамдлын Их сургуулийн (оросоор:- РУДН) Хууль зүйн ангийг төгссөн. Дараа жил нь тэрээр ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академийн Санхүү зээлийн ангийн ("Үнэт цаас, биржийн бизнес" мэргэжлээр) элсэн орж, 2001 онд төгссөн байна.
2010 онд Гарри Каспаров, Евгения Албатс, Сергей Гурьев, Олег Цывинский нарын дэмжлэг тодорхойлолтын дагуу Йелийн Их Сургуульд "Йелийн Дэлхийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн /«Yale World Fellows»/ хүрээнд зургаан сар суралцсан.
Орос дахь авилгын хэргийн мөрдөж анх алдар цуутай болсон. YouTube-суваг орос хэл дээр хөтлөгч: «Алексей Навальный», «Навальный LIVE» болон «Популярная политика».
Тэрээр 2013 оны 9-р сарын 8-д Оросын нийслэл Москва хотын даргын сонгуульд өрсөлдөж сонгогчдын 27,24 хувийн санал авч, Сергей Собянины дараа хоёрдугаар байрт орсон. 2013 оны 11-р сараас хойш тэрээр "Ирээдүйн Орос" (оросоор:-Россия будущего) улс төрийн намын Төв зөвлөлийн даргаар ажиллаж байна.
2016 оны арванхоёрдугаар сард тэрээр 2018 оны гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн. "Ведомости" сонины редакцийн мэдээлснээр тэрээр үнэндээ 2017 онд сонгуулийн бүрэн хэмжээний кампанит ажил явуулсан цорын ганц улстөрч байсан боловч 2017 оны 12-р сарын 25-нд ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий хороо "Кировлес" эрүүгийн хэрэгт ялтай байсан гэж түүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. 2017-2018 онд тэрээр Орост болсон олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч байсан.
2010-аад оны эхэн үеэс түүнийг эрүүгийн, захиргааны, иргэний болон арбитрын хэд хэдэн хэрэгт яллагдагч, шүүгдэгч, гэрчээр оролцож байсныг олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ бүхнийг улс төрийн зорилготой гэж үзсэн байна.
Навальный "Новичок"-нд хордож Германд эмчилгээ хийлгээд 2021 оны 1-р сард Орос руу буцаж ирэхэд түүнийг нисэх онгоцны буудалд саатуулж, шүүхийн шийдвэрээр Ив Рошегийн хэрэгт бодит хугацаагаар Покров дахь хорих анги руу илгээжээ.
2021 оны 2-р сарын 2-ны өдөр Москвагийн Симоновский дүүргийн шүүх Навальныйг 3 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар сольж, Ив Рошегийн хэргийг 2 жил 8 сарын ерөнхий дэглэмтэй колонитой жинхэнэ ялаар сольсон.
2022 оны гуравдугаар сарын 22-нд Владимир мужид болсон шүүх хурлаар Навальныйг онц их хэмжээний залилан мэхэлсэн, шүүхийг үл хүндэтгэсэн хэрэгт буруутай гэж үзэн, чанга дэглэмтэй колонид есөн жил хорих ял оноосон. Улстөрч өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгджээ.
2021 оны аравдугаар сард Европын парламент Навальныйд Европын хүний эрхийн гол шагнал болох "Сахаровын нэрэмжит шагнал"-ыг олгосон байна.