Jump to content

Алексей Саврасов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алексей Саврасов

Алексей Саврасов (орос. Алексей Кондратьевич Саврасов, заримдаа Соврасов, 1830 оны 5-р сарын 24-нд Москва хотод төрсөн - 1897 оны 10-р сарын 8-нд Москва хотод нас барсан) - Оросын зураач, шинэчлэлийн дараах үеийн Москвагийн хамгийн чухал байгаль зураачдын нэг, домог болсон "Шувууд буцаж ирэв" уран зургийн бүтээгч юм.

Ирээдүйн зураач багаасаа зураг зурах авьяастай байсан бөгөөд 1844 онд Москвагийн Уран зураг, Уран баримлын сургуульд элсэж, байгалийн зураач Карл Рабусын ангид суралцжээ.

Саврасовын уран зургууд 1873 онд Вена, 1878 онд Парист дэлхийн үзэсгэлэнгүүдэд, 1882 онд Москвад болсон Бүх Оросын үзэсгэлэнд тавигдсан.

1870-аад оны сүүл үеэс А.Саврасов архидалтаас болж зовж шаналж, түүний бүтээлд бараан сэдэв гарч эхэлсэн. Улмаар 1882 онд түүнийг Москвагийн Уран Зургийн Сургуулиас хөөжээ.