Алжир

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс
  • الجمهورية الجزائرية الديمقراطية الشعبية (Араб)
    al-Jumhūriyya al-Jazāʾiriyya ad-Dīmuqrāṭiyya aš‑Šaʿbiyya
  • République algérienne démocratique et populaire  (Франц)
Уриа: بالشعب وللشعب
("Хүмүүсээс хүмүүст")[1][2]
Төрийн дуулал: Кассаман
(Тангараг)
 Алжир улсын байршил (хар ногоон)
 Алжир улсын байршил (хар ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Алжир
36°42′N 3°13′E / 36.700°N 3.217°E / 36.700; 3.217
Албан ёсны хэл
Бусад хэлнүүдАлжирын Араб хэл (Даржа)
(нийтлэг хэл)
Франц хэл[3][a]
(нийтлэг хэл)
Угсаатны бүлгүүд
Шашин
Ард түмний нэршилАлжирчууд‎
Төр засагНэгдмэл хагас ерөнхийлөгийн бүгд найрамдах улс
Абдельмаджид Теббун
Аймен Бенабдеррахман
Салах Гуджил
Ибрахим Бугали
Хууль тогтоох байгууллагаПарламент
Үндэсний Зөвлөл
Ардын Үндэсний Ассемблей
Түүх
МЭӨ 202
42
430
477
757
776
786
972
1014
1235
1516
1832
7 сарын 5, 1830
7 сарын 5, 1962
Газар нутаг
• Нийт
2381741 км2 (10)
• Усны эзлэх талбай (%)
1.1
Хүн ам
• 2021 тооцоо
44,700,000[4] (32)
• Нягтаршил
17.7/км2 (168)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$600.668 тэрбум[5] (43)
• Нэг хүнд ноогдох
$13,324[5] (111)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$187.155 тэрбум[5] (58)
• Нэг хүнд ноогдох
$4,151[5] (130)
ОТББИ (2011)27.6[6][7]
бага
ХХИ (2021) 0.745[8]
өндөр · 91
Мөнгөний нэгжАлжир динар (DZD)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+213
ISO 3166 кодDZ
Домэйн нэр.dz
الجزائر.

Алжир (Араб: الجزائر, Al Jaza'ir, Бербер: Algeria in Tifinagh.svg, Dzayer), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс нь хойд Африкт орших улс юм. Газар нутгаараа тивдээ хоёрт, дэлхийд 11-т жагсдаг. Зүүн хойд талаараа Тунис, зүүн талаараа Ливи, зүүн өмнөд талаараа Нигер, баруун өмнөд талаараа Мали, Мавритан, баруун хойд талаараа Марокко улсуудтай тус тус хиллэнэ. Баруун талд нь маргаантай газар нутаг болох Баруун Сахар орших бөгөөд хойд талд нь Газар дундын тэнгис байрлана.

Алжир нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн Холбоо, Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Мөн Магрибийн Араб холбоог байгууллахад их хувь нэмэр үзүүлсэн. Алжир нь үндсэн хуулиндаа Ислам, Араб, ба Амазиг (Бербер) улс гэж тодорхойлогдсон байдаг.

Нэрийн гарал[засварлах | кодоор засварлах]

Тус улсын нэр нь Алжир хотын нэрээс гаралтай. Харин хотын нэр нь jazā’ir banī mazghanā (арабаар "(Берберийн аймаг) Аит Мазганнагийн арлууд" гэсэн үг) гэх хотын хуучин нэрний товчилсон хэлбэр Al-jazā’ir гэсэн үгнээс гаралтай. Дундад зууны эхэн үеийн газарзүйчид al-Idrisi болон Yaqut al-Hamawi гэж бичсэн байдаг.

Сонгодог үед Алжирын хойд нутгийг Нумиди гэдэг байсан бөгөөд өнөөгийн Тунисын баруун нутаг, Мароккогийн зүүн нутаг хамрагддаг байжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эртний түүх[засварлах | кодоор засварлах]

Алжирийн Тамугади дахь Ромын Тражаны хаалга

Берберүүд дор хаяж МЭӨ 10000 оноос Алжирт нутаглаж байжээ.[9][10][11][12][13][14][15] МЭӨ 1000 оноос хойш карфагэнчүүд эргийн дагуу суурин байгуулж эхэлсэн. Берберүүд Пүнийн дайнаар үүссэн боломжийг ашиглан Карфагэнээс тусгаар тогтнож, берберийн хаант улсууд үүсч эхэлжээ. Эднээс хамгийн алдартай нь Нумиди юм.

Гэвч МЭӨ 200 онд берберүүд дахин эзлэгдэв. Энэ удаад Ромын бүгд найрамдах улс тэднийг харьяандаа оруулжээ. Баруун Ромын эзэнт улс задран унахад берберүүд олон газар дахин тусгаар тогтносон улсаа байгуулсан бол үлдсэн хэсэгт нь вандалууд хяналтаа тогтоож, Византын эзэн хаан I Юстинианы цэрэгт цохигдон хөөгдөх хүртлээ тэндээ байжээ. Византын эзэнт гүрэн улмаар тус орны зүүн хэсгийг VIII зуунд арабчууд ирэх хүртэл хатуу чанга гарын дор барьж байв.

Дундад зуун[засварлах | кодоор засварлах]

Хоёр салбар болох Санхаджа болон Заната нь цаашаа олон аймагт хуваагдаж байсан бөгөөд Магрибийн бүс бүр хэд хэдэн аймгаас бүрдэж байв.[16][17] Дундад зууны үед берберийн хэд хэдэн династи үүсэн гарч ирж байлаа.[16][18]

Исламын шашин нэвтэрсэн нь[засварлах | кодоор засварлах]

Алжирын их мечет

Исламын шашинт арабын армиуд Алжирыг байлдан дагуулж, бербер удирдагчдыг нь мохотгож, Умайяд арабын династи задран унасны дараа маш олон династи бүрэлдэн бий болжээ. Эдгээр династийн дотор Альмохад, Альморавид, Египетийн Фатимид, Абдэлвадид хамгийн алдартай нь юм.

Кабилийн Кутамаг өөрийн үйл хэрэгтээ урвуулсан исламын шийт шашинт Фатимидууд Рустамидыг түлхэн унагаж, Египетийг эзэлж, Алжир, Тунисыг Зирид угсааны вассалууддаа үлдээжээ. Зиридүүд бослого гарахад Фатимид династи хүн ам олонтой арабын нэгэн аймаг болох Бану Хилалыг илгээж тэдний хүчийг сулруулжээ.

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

  1. Франц хэл нь албан ёсны хэлээр хүлээн зөвшөөрөгдөөгүй ч, хүн амын олонх нь ойлгож чаддаг нийтлэг хэл юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]