Али Хаменеи

Али Хосейни Хаменеи (перс. علی حسینی خامنهای, 1939 оны 4-р сарын 9-нд Ираны Мешхед хотод төрсөн — Ираны улс төрийн болон төрийн зүтгэлтэн. Исламын шийт урсгалын хамба лам буюу имам, 1989 оноос 2026 онд хүртлэх Ираны Дээд удирдагч одоо ч байсаар байна. Тэрээр үүнээс өмнө 1981-1989 онд Ираны Ерөнхийлөгч байв. Дээд удирдагчаар 36 жил ажилласан тэрээр Ойрх Дорнодын хамгийн удаан төр барьсан төрийн тэргүүн, Шах Мохаммед Реза Пехлевигээс хойш Ираны төрийг хамгийн удаан барьсан хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Хаменеигийн гэр бүлд Машхад хотод төрөөд шашны бага сургуульд суралцаж, 1958 онд Кум хот руу нүүж, Рухолла Хомейнигийн удирдлага дор хичээлд сууж байжээ. Хаменеи Ираны Шаханшах Мохаммед Реза Пахлавигийн эсрэг сөрөг хүчний үйл ажиллагаанд оролцож, Шахын дэглэм түүнийг 3 жилийн цөллөгт явуулахаас өмнө 6 удаа баривчилж байсан. Али Хаменеи нь 1978-1979 оны Исламын хувьсгалын нэрт зүтгэлтэн байсан бөгөөд тэдний ялалтын дараа шинээр байгуулагдсан Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байжээ.
Хаменеи 1981-1989 онд Иран-Иракийн дайны үеэр Ираны 3 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд мөн Исламын хувьсгалт харуулын корпус (ИХХК)-тай нягт харилцаа тогтоосон байна. 1989 онд Рухолла Хомейни нас барж, төрийн оршуулгын ёслолын дараа Али Хаменеи хоёр дахь Ираны Дээд удирдагчаар сонгогджээ.
Ираны дээд удирдагчийн хувьд Али Хаменеи Ираны энх тайвны цөмийн хөтөлбөрийг дэмжиж, олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэхийг хориглосон цөмийн зэвсгийн эсрэг фатва (шашны хууль) гаргажээ. Али Хаменеи Ираны төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлахыг дэмжиж, газрын тос, байгалийн хийн нөөцдөө тулгуурлан Ираныг "эрчим хүчний их гүрэн" болгон хувиргасан. Түүний гадаад бодлого нь Шийт урсгалын Ислам болон Исламын хувьсгалыг түгээхэд суурилсан байв. Али Хаменеи Ираны Исламын хувьсгалт харуулын корпусын хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, түүнийг дотоодын хяналт, бүс нутгийн нөлөөллийн гол хэрэгсэл болгосон юм.
Али Хаменеи олон нийтийн өмнө үг хэлэхдээ АНУ-ыг хатуу шүүмжилдэг байсан. Тэрээр Америкийн удирдлагыг Ойрх Дорнодод явуулж буй империалист бодлого, Израилыг дэмжиж байгаа байдал, Иракийн эсрэг түрэмгийллийнх нь төлөө хатуу шүүмжилж байв.