Jump to content

Али ибн Абу Талиб

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Абу-ль-Хасан Али ибн Абу Талиб аль-Хашими аль-Кураши (араб. أبو الحسن علي بن أبي طالب الهاشمي القرشي‎ [ʕaliː ibn ʔæbiː t̪ˤɑːlib]; 599 оны 3-р сарын 17-нд Меккад буюу Каабад төрсөн — 661 оны 1-р сарын 28-нд Куфа хотод нас барсан) — Арабын төрийн, шашны, улс төрийн болон цэргийн зүтгэлтэн. 656-661 онуудад эрх мэдлээ хэрэгжүүлсэн 4 дэх халиф юм. Исламын Зөнч Мухаммедийн хамтран зүтгэгч бөгөөд хүргэн байсан. Исламын Шийт урсгал дагагчид Алиг анхны Имам, гэгээнтэн, Мухаммедтай онцгой холбоотой, зөв ​​шударга хүн, дайчин, удирдагч гэж ихэд хүндэтгэдэг. Харин нь Суннит урсгалынхан түүнийг Зөв замнасан дөрвөн халифын сүүлчийнх нь бөгөөд зөвхөн "Диваажингаар ерөөгдсөн арван хүний" нэг гэж үздэг байна.

Шийтүүдийн хувьд Алигийн залгамжлагч юм гэдэг гол нотолгоо бол Гадир Хуммд болсон үйл явдал юм. Зул-Хижжа сарын 18-нд (632 оны 3-р сарын 10/16) Мухаммед салах ёс гүйцэтгэх аянаасаа буцаж ирээд Мекка, Медина хоёрын хоорондох энэ газарт зогсож, дагалдан яваа мөргөлчдөд дараах мэдэгдлийг хийжээ. Алигийн гараас хөтлөн "ман кунту мавлаху фа-Али мавлаху" ("би хэний эзэн, Али бол мөн түүний эзэн") гэсэн алдарт хэллэгийг хэлсэн бөгөөд ийнхүү Али Зөнч Мухаммедын залгамжлагч болсон гэж шийтүүд үздэг. Энэхүү Али ибн Абу Талибыг оюун санааны томилгоо болсон өдрийг Шийт урсгалынхан хамгийн чухал баяруудын нэг болгон тэмдэглэдэг юм.